Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
McDonald’s ажилтнуудаа түргэн хоолноос татгалзахыг уриалжээ
Дэлхийг хэрсэн түргэн хоолны сүлжээ "McDonald"s" ажилтнууддаа зориулан гаргасан зөвлөмждөө түргэн хоол, шарсан төмс идэхгүй байхыг анхааруулсан байна. Тус компанийн ажилтнууд зөвхөн нэвтэрдэг "Mc Resource Line" цахим хуудаст ингэж үе үе зөвлөмж гаргадаг ажээ. Энэ удаа компанийн удирдлагаас ажилтнуудынхаа хоолны дэглэмийн талаар зөвлөгөө өгөхдөө түргэн хоол, хийжүүлсэн ундаа, шарсан хуурсан хүнс, майонез зэргээс аль болох татгалзахыг сануулжээ. "Мэдээж, түргэн хоолны газрын ажилтнуудын үдийн хоолны цаг маш бага учир гадагш гарах цаг зав байдаггүй нь үнэн. Гэхдээ та бүхэн аль болох гадагш гарч өөр хоолны газар орж сэндвич юмуу салат, шөл гэх мэт эрүүл хоол идэж байх хэрэгтэй хэмээн зөвлөсөн байна. Ер нь, McDonalds-ын цахим сүлжээ их этгээд зөвлөмж ажилтнууддаа өгдөг гэнэ. Түрүүчийн удаа тэд ажилтнуудаа өөр нэг ажил давхар эрхэлж байх хэрэгтэй хэмээн зөвлөсний зэрэгцээ, улсаас олгодог үнэгүй хоол идэх талон авч байхыг хүртэл санал болгосон байжээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан