Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Монреалийн мафийн толгойлогчийг сүүлчийн замд нь үдлээ
Монреалийн мафийн толгойлогч, Канадын хар тамхины бүлэглэлүүдийн загалмайлсан эцэг гэгддэг Вито Риззуто өвчний улмаас нас барж, түүнийг оршуулах ёслол нам гүмхэн болж өнгөрчээ.  
67 насандаа таалал төгссөн мафийн толгойлогчийн шарилыг алтан хайрцагт хийж, есөн лимузин бүхий цуваагаар сүүлчийн замд нь үдэх үед хэдэн зуун хүн хүндэтгэл үзүүлсэн байна. Зөвхөн кинон дээрээс л төсөөлдөг Италийн мафийн амьдралыг Канадад авчирч, Монреаль өөрийн гэсэн бяцхан Сицилийг үүсгэн бий болгосон Вито Ризутто 1981 онд Нью-Йоркт мафийн гурван ч толгойлогчийн аминд хүрснийхээ дараа Америкийн шоронд хоригдож байсан юм. Тэрээр АНУ-ын шоронд 10 гаруй жил хоригдсоны улмаас эрүүл мэнд нь доройтож, уушигны хорт хавдраар өвчлөөд байжээ.

Тэрээр 2012 онд шоронгоос суллагдаж, Канадад эргэн ирээд өөрийн байр сууриа төд удалгүй эзэлсэн ч өвчний улмаас өнгөрсөн сард 23-нд амьсгал хураасан байна. Тиймээс одоо Монреалийн мафийн толгойлогчийн суудлыг хэн залгамжлах вэ гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байна. Оршуулах ёслолын үеэр хэвлэлийнхэн, цагдаагийнхан энд тэндгүй хараа бэлчээж, хэн хэн ямар үүрэгтэйгээр оршуулгад оролцов гэдгийг ажиглажээ. Ямартай ч Вито Ризуттогийн гэр бүлийн дотроос  дараагийн толгойлогч тодрох байх хэмээн Канадын хэвлэлүүд бичиж байна. Түүний хүү Никийг дараагийн загалмайлсан эцэг болно хэмээн таамагладаг байсан ч тэрээр 2009 онд нас барснаар Канадыг хэрсэн мафийн сүлжээний толгойлогчийн суудал одоогоор эзгүй үлдээд байна.





0 Сэтгэгдэл
Russia mafia America hynaltaa byren togtooson odoo Canadad hynaltaa togtooh bh daa aimaar hymyys shyy
хар тамхийг хүчээр бас хэрэглүүлчихэж байгааг яах вэ нэгэнт хэрэглэчихсэн бол тэгээд хар тамхинд донтчихно ш дээ
ene hun zarj bolnoo awj baigaa n teneg shvde. mai ene hor geed zarj baihad mungu tuluud awj baigaa n yah argagvi teneg bizde ain haha
neg ch gesen muu hun yavj dee. har tamhi bol olon ailiin amidraliig suiruulj bgaa zuil. daraa nasandaa ergen torj olon sain uil hiisen sain hun bolooroi.
Хамгийн их уншсан