Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Ким Чен Ун авга ахыгаа өлсгөлөн нохдод амьдаар нь хаяж өгсөн гэнэ
Гонконгт гардаг хятадын төрийн мэдлийн Wen Wei Po сонин Умард Солонгоын удирдагч Ким Чен Ун өөрийн авга ах Чан Сон Тхэкийгээ таван хамтрагчийн нь хамт нүцгэлж байгаад өлсгөлөн, сүрэг нохойд амьдаар нь хаяж өгсөн гэсэн мэдээлэл нийтэлжээ. Хэвлэл тэр торонд, тав хоног юу ч өгөөгүй өлсгөлөн 120 орчим анч нохой байсан гэж онцолсон байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр умардын өндөр албаны зуу гаруй албан тушаалтан, Ким Чен Ун өөрөө энэ явдлыг нэг цаг хэртэй харж “зугаацсан” байна.
Ийм аймшигт цааз үнэхээр болсон эсэхийг хараат бус эх сурвалжаас баталгаажуулах боломжгүй юм гэж барууны хэвлэлүүд бичиж байна. Зарим хэвлэл энэ материалыг Бээжингийн албан ёсны хэвлэл нийтэлсэн болохоор үнэн гэж байгаа юм. Лидсийн Их сургуулийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, өнөөгийн Солонгосын асуудлаар мэргэшсэн Эйдан Фостер-Картер “Умард солонгосын харгис дэглэмийн тухайд хэлэх юм алга, гэхдээ энэ бол арай хэтэрнэ” гэж хэлснийг британийн “The Independent” хэвлэл иш татсан байна.
Үүний өмнө хэвлэлүүд Чан Сон Тхэкийг хэд хэдэн албан тушаалтантай хамт Солонгосын Улсыг аюулаас хамгаалах яамны барилга дотор арванхоёрдугаар сарын 12-нд агаараас эсэргүүцэх пулемётоор буудаж цаазалсан гэж мэдээлж байсан юм. Гэхдээ үүнийг бас хэн ч батлаагүй юм. Цаазаар авхуулсан хүмүүсийн дотор Хөдөлмөрийн намын хоёр гишүүн, Засгийн газрын хоёр ч сайд, цэргийн өндөр тушаалын хоёр хүн байжээ.
Ким Чен Ун өөрийн хамаатан, улс орныхоо хамгийн нөлөө бүхий хүнийг цаазаар авсан тухайгаа “Намыг бохирдлоос цэвэрлэж байгаа хэрэг” гэж нэрлээд ингэснээр улс орны нэгдмэл бүрэн бүтэн байдал, Солонгосын хөдөлмөрийн намын эв нэгдлийг хангах том алхам хийлээ гэж шиэн жилийн баяр тохиолдуулан ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлэхдээ хэлсэн юм.
эрх мэдэлд улайраад бүр сэтгэцийн өвчтэй болжээ аймаар2 ийм юмнуудаас холхон байсан дээр манайхан, наад нөхөр чин гадаадад бгаа үндэстнүүдээ нэгтгэнэ гэж байсан_ Гэтэл манайхан энд авч ирээд ажил хйилгээд эрх чөлөөг мэдрүүлээд байдаг яаж байгаа юм бл энэ Эбий бас нэр хүнд олох гэж хичаэж байж Монголоо пуужиндуулах вий дээ
Гонконгт гардаг хятадын төрийн мэдлийн Wen Wei Po сонин Умард Солонгоын удирдагч Ким Чен Ун өөрийн авга ах Чан Сон Тхэкийгээ таван хамтрагчийн нь хамт нүцгэлж байгаад өлсгөлөн, сүрэг нохойд амьдаар нь хаяж өгсөн гэсэн мэдээлэл нийтэлжээ. Хэвлэл тэр торонд, тав хоног юу ч өгөөгүй өлсгөлөн 120 орчим анч нохой байсан гэж онцолсон байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр умардын өндөр албаны зуу гаруй албан тушаалтан, Ким Чен Ун өөрөө энэ явдлыг нэг цаг хэртэй харж “зугаацсан” байна. Ийм аймшигт цааз үнэхээр болсон эсэхийг хараат бус эх сурвалжаас баталгаажуулах боломжгүй юм гэж барууны хэвлэлүүд бичиж байна. Зарим хэвлэл энэ материалыг Бээжингийн албан ёсны хэвлэл нийтэлсэн болохоор үнэн гэж байгаа юм. Лидсийн Их сургуулийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, өнөөгийн Солонгосын асуудлаар мэргэшсэн Эйдан Фостер-Картер “Умард солонгосын харгис дэглэмийн тухайд хэлэх юм алга, гэхдээ энэ бол арай хэтэрнэ” гэж хэлснийг британийн “The Independent” хэвлэл иш татсан байна.
Үүний өмнө хэвлэлүүд Чан Сон Тхэкийг хэд хэдэн албан тушаалтантай хамт Солонгосын Улсыг аюулаас хамгаалах яамны барилга дотор арванхоёрдугаар сарын 12-нд агаараас эсэргүүцэх пулемётоор буудаж цаазалсан гэж мэдээлж байсан юм. Гэхдээ үүнийг бас хэн ч батлаагүй юм. Цаазаар авхуулсан хүмүүсийн дотор Хөдөлмөрийн намын хоёр гишүүн, Засгийн газрын хоёр ч сайд, цэргийн өндөр тушаалын хоёр хүн байжээ.
Ким Чен Ун өөрийн хамаатан, улс орныхоо хамгийн нөлөө бүхий хүнийг цаазаар авсан тухайгаа “Намыг бохирдлоос цэвэрлэж байгаа хэрэг” гэж нэрлээд ингэснээр улс орны нэгдмэл бүрэн бүтэн байдал, Солонгосын хөдөлмөрийн намын эв нэгдлийг хангах том алхам хийлээ гэж шиэн жилийн баяр тохиолдуулан ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлэхдээ хэлсэн юм.
0 Сэтгэгдэл
2014.01.04



















