Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг боловсруулж, батлуулах гэж байна Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ
Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр онгоцны тасалбарын үнэ нэмэгдэхгүй
Энэ онд Бразильд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр онгоцны тасалбар, зочид буудлын үнийг хаданд гаргачихгүйн тулд тус улсын эрх баригчид агаарын тээврийн компаниуд болон зочид буудлын удирдлагуудтай уулзаж ярилцаж байна. Тэмцээнийг үзэхээр  Бразильд гадаадын 600 мянган жуулчин ирэх таамаг бий. Тэмцээн зөвхөн нэг газар болохгүй, 12 хотод болох учраас Бразилийн орон нутгийн нислэгчийн ачаалал ч үлэмж хэмжээгээр нэмэгдэх нь тодорхой. Гэвч энэ боломжийг ашиглан дотоодын агаарын тээврийн компаниуд үнээ өсгөхгүй гэх газаргүй учраас эрх баригчид тэдэнтэй урьдчилан тохиролцож байгаа бөгөөд хэрэв тэд шударга бус үнэ тогтоовол тэмцээний үеэр олон улсын агаарын тээврийн компаниудад орон нутагт нислэг үйлдэх зөвшөөрөл өгөхөөр ярилцаж байгаа аж. Мэдээж, Бразилийн эрх баригчид дотоодын компаниудаа энэ алтан боломжийг ашиглаж, аль болох өндөр ашиг орлого олоосой гэж хүсч байгаа ч хамгийн гол нь зохиомлоор үнэ өсгөхгүй байхыг сануулж байгаа гэнэ. Зочид буудлуудын хувьд ч мөн ийм сануулга өгчээ.
Дашрамд сануулахад хөлбөмбөгийн ДАШТ зургадугаар сарын 12-ноос долдугаар сарын 13-ны хооронд үргэлжилнэ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан