Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Таван сая америкчууд ажилгүйдлийн тэтгэмж авахгүй
АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний эдийн засгийн зөвлөлийн захирал Жин Сперлинг сая сая америкчууд ажилгүйдлийн тэтгэмж авахаа болих тухай мэдэгдлээ. Тэрээр “Өнөөдрөөс эхлэн авна гэж бодож байсан мөнгөний чек чинь ирээгүйг шуудангийн хайрцгаа шалгахдаа олж мэдэх болно. Энэ чек нь удаан хугацааны туршид ажилгүй байгаа америкчуудын гэр бүлд түр хугацааны, амин чухал дэмжлэг өгдөг байсан юм. Өдөр ширээн дээр нь хоол байх эсэх, ажилд орохоор ярилцлагад явах машинд нь бензин байх эсэхийг шийддэг чек” гэжээ.
2014 оны туршид Америкийн 4,9 сая гаруй ажилгүйчүүд тэтгэмж авахгүй болох аж. Тэтгэмж авагчдаас хамааралтай хүмүүсийг нэмвэл энэ тоо нь 14 сая хүн болох юм байна.
Ажилгүйдлийн тэтгэмж өгөх хугацааг Америкт хуулиар хязгаарласан байдаг. Гэхдээ хямралтай үед тэтгэмж өгөх хугацааг гол төлөв сунгадаг. Гэвч оны өмнө төсөв батлахтай холбоотой хямралыг давж гарахын тулд Конгресс дахь Ардчилсан нам ба Бүгд найрамдах намын төлөөллүүд тохиролцоо хийхдээ ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацааг сунгах тогтоол батлаагүй аж.
Конгрессын гишүүд удахгүй дахин тохиролцоонд хүрч ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацааг наанадаж дахин гурван сараар сунгах байх гэдэгт Ерөнхийлөгч Обама найдаж байгаа юм байна.
Ажилгүйдлийн тэтгэмж гэж нэг өрхөд долоо хоногт 150-300 ам.доллар өгдөг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан