Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
"Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
“1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Венесуэлийн мисс бүсгүй дээрэмчдийн гарт амиа алджээ
Венесуэлийн сайхан бүсгүйгээр 2004 онд өргөмжлөгдөж байсан Моника Спир нөхөр, хүүхдийнхээ хамт явж байгаад дээрэмчдийн халдлагад өртөж, амиа алджээ. Тэрээр гэр бүлийнхээ хамт Мерида хотоос нийслэл Каракас руу явж байх үед зам дээр тээглүүлж тавьсан хурц зүйлд хоёр дугуй нь хагарч, тусламж ирэхийг хүлээж байжээ. Гэтэл хэсэг дээрэмчид гарч ирж, тэдэн рүү гал нээж эхэлсэн гэнэ. Мисс бүсгүй нөхрийнхөө хамт газар дээрээ нас барж, харин таван настай охин нь хөлдөө шархдаж, эмнэлэгт хүргэгджээ.
29 настай Моника Спир уг нь Венесуэльд амьдрахаа болиод АНУ-д оршин суудаг болсон байж. Тэрээр шинэ жилийн баяраар охиноо баярлуулахаар хуучин нөхөртэйгөө хамтдаа гэр бүлээрээ Венесуэльд амрахаар ирээд байжээ. Мисс бүсгүй өмнө нь зургаан ч удаа дээрэмдүүлж байсан учраас эх орноо аргагүйн эрхэнд орхиод байсан нь энэ гэнэ. Гэтэл амрахаар түр хугацаанд ирээд байхад нь ийм явдал тохиолдсонд гэр бүлийнхэн нь туйлын их гашуудаж байгаагаа мэдэгджээ. Цагдаагийнхан энэ хэргийн дээрэм хийх гээд бүтэлгүйтсэн оролдлого гэж үзэж байна.
Венесуэльд зэвсэгт дээрмийн хэрэг гарах нь улам бүр нэмэгдсээр байгаа юм. Зөвхөн он гарснаас хойшхи эхний долоо хоногт 70 гаруй хүн ийм хэрэгт өртөж, амь насаа алджээ. Ийнхүү хүчирхийлэл газар авч байгаа явдалд олон нийт айн түгшиж, эрх баригчид ч арга хэмжээ авна гэлцэж байна.


Венесуэлийн сайхан бүсгүйгээр 2004 онд өргөмжлөгдөж байсан Моника Спир нөхөр, хүүхдийнхээ хамт явж байгаад дээрэмчдийн халдлагад өртөж, амиа алджээ. Тэрээр гэр бүлийнхээ хамт Мерида хотоос нийслэл Каракас руу явж байх үед зам дээр тээглүүлж тавьсан хурц зүйлд хоёр дугуй нь хагарч, тусламж ирэхийг хүлээж байжээ. Гэтэл хэсэг дээрэмчид гарч ирж, тэдэн рүү гал нээж эхэлсэн гэнэ. Мисс бүсгүй нөхрийнхөө хамт газар дээрээ нас барж, харин таван настай охин нь хөлдөө шархдаж, эмнэлэгт хүргэгджээ.29 настай Моника Спир уг нь Венесуэльд амьдрахаа болиод АНУ-д оршин суудаг болсон байж. Тэрээр шинэ жилийн баяраар охиноо баярлуулахаар хуучин нөхөртэйгөө хамтдаа гэр бүлээрээ Венесуэльд амрахаар ирээд байжээ. Мисс бүсгүй өмнө нь зургаан ч удаа дээрэмдүүлж байсан учраас эх орноо аргагүйн эрхэнд орхиод байсан нь энэ гэнэ. Гэтэл амрахаар түр хугацаанд ирээд байхад нь ийм явдал тохиолдсонд гэр бүлийнхэн нь туйлын их гашуудаж байгаагаа мэдэгджээ. Цагдаагийнхан энэ хэргийн дээрэм хийх гээд бүтэлгүйтсэн оролдлого гэж үзэж байна.
Венесуэльд зэвсэгт дээрмийн хэрэг гарах нь улам бүр нэмэгдсээр байгаа юм. Зөвхөн он гарснаас хойшхи эхний долоо хоногт 70 гаруй хүн ийм хэрэгт өртөж, амь насаа алджээ. Ийнхүү хүчирхийлэл газар авч байгаа явдалд олон нийт айн түгшиж, эрх баригчид ч арга хэмжээ авна гэлцэж байна.



0 Сэтгэгдэл






















