Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Б.Обама цэргийн удирдагчдадаа үл итгэдэг
АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Роберт Гейтс цэрэг, армид зүтгэж явсан жилүүдийнхээ дурсамжийг "In Duty:Memoirs of Secretary of War" хэмээх ном болгон хэвлүүлжээ. Уг номд АНУ-ын цэргийн ерөнхий командлагч Б.Обамагийн талаарх таагүй мэдээлэл, шүүмжлэл цөөнгүй орсон байна. Тухайлбал, Р.Гейтсийг сайдаар ажиллаж байх хугацаанд Б.Обама болон түүний засаг захиргааны албан тушаалтнууд цэргийн удирдлагуудын ажилд хэт оролцдог, салбарын нарийн ширийн зүйлийг мэдэхгүй атлаа мэдэмхийрч заавар зөвлөгөө өгдөг, тэднийг хянах гэж оролддог, бас тэдэнд үл итгэдэг байсан нь Цагаан ордон болон цэрэг армийн удирдлагуудын хооронд учрыг нь ололцуулахад бэрх байсан хэмээн бичжээ.  Тэрээр мөн Ерөнхийлөгчийн Афганы дайны стратегийг шүүмжилсэн байна. Б.Обама Ерхөнхийлөгч болохоосоо эхлээд л энэ дайнаас гарахыг л бодож байсан, тэр Афганы дайныг өөрийнх нь хэрэг биш гэж үзэж, хурдхан дуусгахыг л хүсч байсан гэж дурсчээ. Хэдийгээр энэ мэт цэргийн ерөнхий командлагчтай санал нийлэхгүй үе цөөнгүй тохиолдож байсан ч Б.Обамаг үнэлэх зүйл ч бий гэдгийг Р.Гейтс хэлж байна. Тэрээр Осама Бин Ладены Пакистан дахь нуувчинд гэнэтийн дайралт хийх шийдвэрийг сайдын хувиар эсэргүүцэж байсан ч Б.Обама үүнд эрс хатуу зогсч, ажиллагаа явуулсан нь амжилтад хүрч, түүний зөв байсныг баталсан. Энэ бол миний харж байсан Цагаан ордны хамгийн зоригтой шийдвэр байлаа хэмээн дурсчээ.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан