Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
"Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
“1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Хятадын саятан Нью-Йорк Таймсыг худалдаж авахыг санаархав
Хятадын саятан Чен Гуабиао дэлхийд алдартай “New York Times” сонинг мөнгөөр цохиж авах гэж санаархсан ч тус сониныг эрхлэн гаргадаг компанийн удирдлага түүний уулзах хүсэлтэд татгалзсан хариу өгчээ. Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэлээр хөлжиж, 800 гаруй сая ам.доллараар үнэлэгдэх бизнестэй болсон энэ эр ердөө л АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэл ямар зарчим, ямар системээр яаж ажилладаг талаар гүнзгий ойлголттой болохын тулд тус улсын аль нэг томоохон хэвлэлд хөрөнгө оруулах бодолтой байгаа хэмээн “Уолл Стрит Журнал”-д ярьжээ. Гэхдээ түүний далд санаа ярилцлагын явцад төд удалгүй тодорхой болсон бөгөөд Хятадын олон улс дахь дүр төрхийг барууны хэвлэлүүд тийм ч таатайгаар гаргаад байдаггүй учраас тэдний аль нэгд нь эзэн сууж аваад улсынхаа тухай эерэг мэдээллүүд цацаж болоод байна гэж тооцжээ. Гэвч Хятадын захын нэг баян эр мөнгөөр далайлган нийтлэлийн бодлогод нь оролцохыг “New York Times” шиг том сонин хэрхэн зөвшөөрөх билээ.
Өөрийгөө “Хятадын хамгийн нөлөө бүхий хүн”, “Хятадын хамгийн өгөөмөр сэтгэлтэн”, “Хятадын хамгийн сэтгэл татам хандивлагч” гэх мэтээр нэрийн хуудсандаа танилцуулдаг Чен Гуабиао хэмээх энэ саятан уг нь нутагтаа өглөг хандиваараа алдартай нэгэн аж. Сычуанийн газар хөдлөлтийн дараа гамшгийн сэргээн босголтын ажилд 60 бульдозер машин хандивлаж байсан тэрээр элдэв гамшиг ослын үед гадаад, дотоодын гэлтгүй зовж зүдэрсэн олонд туслаж байжээ. Тэрээр үндсэрхэг үзэл нэвт шингэсэн мэдэгдлүүдээрээ ч үе үе олныг гайхашруулдаг байна. Тиймдээ ч Хятадын олон улсын тавцан дахь нэр хүндэд санаа зовж, өөрийн цуглуулсан хөрөнгийг зориулаад ч болов гадаадын хэвлэлээр улсынхаа талаар таатай мэдээлэл гаргаж байхыг хүсчээ. Түүний энэ оролдлогыг Хятадын онлайн орчинд хэлэлцэгсэд зарим нь сайшаан магтаж байхад зарим нь “Засгийн газрын гар хөл болсон дотоодынхоо хэвлэлүүдийг худалдаж аваад амыг нь барьвал таарна” гэх зэргээр шогложээ.
Хятадын саятан Чен Гуабиао дэлхийд алдартай “New York Times” сонинг мөнгөөр цохиж авах гэж санаархсан ч тус сониныг эрхлэн гаргадаг компанийн удирдлага түүний уулзах хүсэлтэд татгалзсан хариу өгчээ. Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэлээр хөлжиж, 800 гаруй сая ам.доллараар үнэлэгдэх бизнестэй болсон энэ эр ердөө л АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэл ямар зарчим, ямар системээр яаж ажилладаг талаар гүнзгий ойлголттой болохын тулд тус улсын аль нэг томоохон хэвлэлд хөрөнгө оруулах бодолтой байгаа хэмээн “Уолл Стрит Журнал”-д ярьжээ. Гэхдээ түүний далд санаа ярилцлагын явцад төд удалгүй тодорхой болсон бөгөөд Хятадын олон улс дахь дүр төрхийг барууны хэвлэлүүд тийм ч таатайгаар гаргаад байдаггүй учраас тэдний аль нэгд нь эзэн сууж аваад улсынхаа тухай эерэг мэдээллүүд цацаж болоод байна гэж тооцжээ. Гэвч Хятадын захын нэг баян эр мөнгөөр далайлган нийтлэлийн бодлогод нь оролцохыг “New York Times” шиг том сонин хэрхэн зөвшөөрөх билээ. Өөрийгөө “Хятадын хамгийн нөлөө бүхий хүн”, “Хятадын хамгийн өгөөмөр сэтгэлтэн”, “Хятадын хамгийн сэтгэл татам хандивлагч” гэх мэтээр нэрийн хуудсандаа танилцуулдаг Чен Гуабиао хэмээх энэ саятан уг нь нутагтаа өглөг хандиваараа алдартай нэгэн аж. Сычуанийн газар хөдлөлтийн дараа гамшгийн сэргээн босголтын ажилд 60 бульдозер машин хандивлаж байсан тэрээр элдэв гамшиг ослын үед гадаад, дотоодын гэлтгүй зовж зүдэрсэн олонд туслаж байжээ. Тэрээр үндсэрхэг үзэл нэвт шингэсэн мэдэгдлүүдээрээ ч үе үе олныг гайхашруулдаг байна. Тиймдээ ч Хятадын олон улсын тавцан дахь нэр хүндэд санаа зовж, өөрийн цуглуулсан хөрөнгийг зориулаад ч болов гадаадын хэвлэлээр улсынхаа талаар таатай мэдээлэл гаргаж байхыг хүсчээ. Түүний энэ оролдлогыг Хятадын онлайн орчинд хэлэлцэгсэд зарим нь сайшаан магтаж байхад зарим нь “Засгийн газрын гар хөл болсон дотоодынхоо хэвлэлүүдийг худалдаж аваад амыг нь барьвал таарна” гэх зэргээр шогложээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл






















