Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Шадар сайдыг “бэлгэвч” гэж дууджээ

Их Британийн нийслэл Лондон хотын мэр Борис Жонсон дургүйцсэн хүнээ элдэв өнгөөр дууддагаараа алдартай нэгэн. Энэ удаад “LBC” радио станцад ярилцлага өгөх үедээ шадар сайд Ник Клеггийг “бэлгэвч” гэж дууджээ. Тэрээр мөн “Ник Клэг бол Дэвид Кэмероныг бүх төрлийн ээдрээ бэрхшээлээс урьдчилан сэргийлдэг хамгаалах төхөөрөмж ба ёслолын ажиллагаанд хэрэглэдэг гангарааны хавын үүргийг гүйцэтгэдэг хүн” гэжээ.
Үүнээс өмнө Борис Жонсон Холливудын од Шварценнегртэй муудалцсаны дараа түүнийг “ганц үет үгээр ярьдаг Австрийн киборг” гэж нэрлэн гарал үүсэл, хийдэг байсан ажлаар нь даапаалж байв.
Их Британийн экс Ерөнхий сайд Тони Блэрийг домогт илбэчин Гарри Гуддини ба тос нь гоожсон гахайн тооройны холимог гэж байв. Блэр шүүмжлэлийн бай бололгүй бултдаг онцгой чадвартай болохоор түүнтэй хариуцлага тооцно гэдэг нь ханан дээр цэлцэгнүүр хадахтай адил бэрх ажил гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан