Тэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна
Төв аймагт Төрийн далбаа мандуулах ёслол боллоо
Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна
“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
Үндсэн хуулийн ойн барилдаанд улсын заан Д.Рагчаа түрүүллээ
Монгол Улсын ардчилсан Шинэ үндсэн хуулийн 22 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Баасандорж, Т.Санчир, Ч.Санжаадамба, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Т.Амартүвшин, Ө.Даваабаатар, Г.Алтангэрэл, Н.Батсуурь, Э.Оюунболд нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглож Архангай аймгийн Булган сумын харьяат, “Хүч” спорт хороо, Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газар, “Бөхбилэгт” дэвжээ, “Макс” группийн бөх, улсын гарьд Д.Рагчаа түрүүлэн, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээ, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Ажнай” корпорацийн бөх улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэсэн байна.
Улсын заан Д.Рагчаа Үндсэн хуулийн ойн барилдаанд анх удаа түрүүлж байгаа бол улсын заан Ч.Санжаадамба 2010 онд цэргийн хурц арслан цолтой байхдаа төрийн тулгуур хуулийн ойн барилдаанд түрүүлж байжээ.
Монгол Улсын ардчилсан Шинэ үндсэн хуулийн 22 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Баасандорж, Т.Санчир, Ч.Санжаадамба, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Т.Амартүвшин, Ө.Даваабаатар, Г.Алтангэрэл, Н.Батсуурь, Э.Оюунболд нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглож Архангай аймгийн Булган сумын харьяат, “Хүч” спорт хороо, Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газар, “Бөхбилэгт” дэвжээ, “Макс” группийн бөх, улсын гарьд Д.Рагчаа түрүүлэн, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээ, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Ажнай” корпорацийн бөх улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэсэн байна. Улсын заан Д.Рагчаа Үндсэн хуулийн ойн барилдаанд анх удаа түрүүлж байгаа бол улсын заан Ч.Санжаадамба 2010 онд цэргийн хурц арслан цолтой байхдаа төрийн тулгуур хуулийн ойн барилдаанд түрүүлж байжээ.
0 Сэтгэгдэл
GARID SHUU DEE MALNUUDAA
ERGUU
2014.01.13
























