Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Ариел Шаронтой салах ёс гүйцэтгэж байна
Израильчууд өнөөдөр Ерөнхий сайд агсан Ариел Шаронтой салах ёс гүйцэтгэж байна. Найман жил комд ухаангүй байсны эцэст өнгөрсөн бямба гаригт 85 насандаа амьсгал хураасан А.Шароныг шарилыг Израилийн өмнөд хэсэгт орших өөрийнх нь эдлэн газарт эхнэрийнх нь шарилын хажууд хөдөөлүүлэхийн өмнө төрийн ёслол үйлдэж, ард түмэндээ салах ёс гүйцэтгэх боломж олгож байгаа аж. А.Шароны шарилыг парламентын ордны гадна байрлуулсан тул түүнийг сүүлчийн замд нь үдэх гэсэн хүмүүсийн цуваа тасрахгүй үргэлжилж байна. Экс Ерөнхий сайдын шарилын өмнө Ерөнхийлөгч Шимон Перес хүндэтгэлийн цэцэг тавьж, Израилийн түүхэн дэх хамгийн чухал удирдагчдын нэгд тооцогдох А.Шароны тухай дурсгалын үг хэлсний зэрэгцээ гэр бүлийнхэн нь мөн оршуулгад оролцохоор ирсэн Английн Ерөнхий сайд асан Тони Блэйр, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жое Байден нар үг хэлжээ. Төрийн энэ ёслол хүндэтгэлийн дараа шарилыг гэр бүлийнх нь оршуулгын газар руу авч явж, ойр дотны цөөхөн хүний хүрээнд Ерөнхий сайдыг хөдөөлүүлэхээр болсон байна.

Улс төр, цэрэг арми дахь хүч нөлөөгөөрөө "Бульдозер" хэмээх нэр хүртэл авч явсан А.Шарон 2006 онд цус харваж комд орохоосоо өмнө Газын зурвасаас цэргээ татаж, Палестинтай харилцаагаа зөөлрүүлэх бодлого барьж байсан юм. Гэсэн ч А.Шароны амьсгал хураасан явдлыг палестинчууд баяртайгаар хүлээн авч, зарим газар бүр энэ явдлыг тэмдэглэж байна. Тэд хэлэхдээ "А.Шарон палестинчуудыг газрын зурагнаас арчихыг хүсдэг байсан. Харин одоо тэр үхэж, бид амьд байна" хэмээн мэдээллийн хэрэгслээр ярьжээ.

0 Сэтгэгдэл