Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Абэ Сочид зочилно

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх сарын 22-нд Сочийн тоглолтын хаалтын ёслолд оролцохоор болсон тухай “Киодо” агентлаг мэдээллээ. Ёслолын ажиллагаанд оролцох далимандаа Абэ нь Ерөнхийлөгч Путинтэй хэлэлцээ хийхээр тооцсон аж.
Харин ирэх сарын 7-нд болох Сочийн тоглолтын нээлтийн ажиллагаанд оролцохгүй болсон шалтгааныг тайлбарлахдаа Абэ үндэсний парламентын чуулганд сууж байх болно гэжээ. Парламентын чуулганы үеэр парламентын тусгай зөвшөөрөлгүйгээр Ерөнхий сайд болон Засгийн газрын бусад сайд нар хилийн чанад руу айлчлах хориотой байдаг юм байна.
Үүнтэй зэрэгцэн хоёрдугаар сарын 7-нд жил болгон тэмдэглэдэг “Умард нутгийн өдөр” гэгч арга хэмжээ болно. Япончууд Курилийн арлуудын өмнөд хэсгийг “Умард нутаг” гэж нэрлэн өөрийн газар нутаг гэж Оростой булаацалдаад олон жил болж буй. Хүйтэн дайны үеэр Зөвлөлт гэдэг хүчирхэг гүрэн байхад энэ асуудлыг тэр бүр сөхдөггүй байлаа. Харин Зөвлөлт задарч олон орон тусгаар тогтнолоо зарлаж, шинэ ОХУ нь эдийн засаг, санхүүгийн доройтолд орсны дараа маргаантай арлуудын асуудлыг онцгойлон сөхөх болсон юм. Тухайлбал, Медведевийг Ерөнхийлөгч байхдаа маргаантай арлуудад очсны дараа өөрийн нутагт нь зөвшөөрөлгүй хөл тавилаа гэж мэдэгдээд Элчин сайдаа буцаан татаж, дарамт үзүүлж байсан удаатай. Үүний хариуд Медведев нь маргалдаад байгаа арал Оросын газар нутгийн салшгүй хэсэг тул ОХУ-ын Ерөнхийлөгч нь өөрийн орны дуртай газар хүссэн үедээ очиж байх болно гэж мэдэгдсэн.
Абэ Сочид айлчлан Путинтай уулзахын сацуу Олимпын тоглолт зохион байгуулсан Оросын туршлагатай танилцах зорилготой байгаа гэдгээ урьд нь ойлгуулсан юм. Токио хотноо 2020 оны Зуны Олимпын тоглолт явагдана.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан