Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
"Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
“1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Мафитэй тэмцэгчид хот эзлэн авчээ
Мексикийн Мичокан мужид хар тамхины мафийн эсрэг тэмцэх орон нутгийн сайн дурынхан Нуэва-Итали нэртэй жижиг хотыг эзлэн авсан байна. Орон нутгийн иргэд цагдаа, армийг мафийн эсрэг тэмцэх чадваргүй байна гэж буруутгаад өөрсдийн хүчээр гэмт бүлэглэлээс хот, тосгодоо цэвэрлэнэ гэж мэдэгдээд ийм арга хэмжээ явуулж эхэлсэн байна.
Үүнээс өмнө иргэдийн сайн дурын бүлэглэл нь Мехико хотоос баруун тийш байдаг хэд хэдэн жижиг тосгоныг бүрэн хяналтдаа авч, хар тамхины мафийн бүлэглэлүүдийг тэндээс хөөн гаргажээ.
Өчигдөрхөн эзлэн авсан Нуэва-Итали хотод сайн дурынхан одоо “Сүмийнхний бүлэглэл” нэртэй хар тамхины мафиас хотыг бүрэн чөлөөлөхийн тулд багахан хэмжээний байлдааны ажиллагаа эрчимтэй явуулж байгаа аж.
Гэхдээ зарим эх сурвалж иргэдийн сайн дурынхан гэдэг нь үнэн хэрэг дээрээ “Сүмийнхний бүлэглэл”-ийн өрсөлдөгч “Шинэ үе” нэртэй мафийн хүмүүс гэж мэдэгдэж байна. Харин сайн дурынхан энэ мэдэгдлийг эрс няцаасан билээ.
Мексик нь Өмнөд Америкиас АНУ-ыг чиглэсэн асар их хар тамхины урсгалын замд, гол дамжлага төв болдог. Иймд тус улсад хар тамхины мафийн бүлэглэлүүд хоорондоо хүчтэй өрсөлддөг.
Мексикийн зарим мафи нь хуучин цагдаа, цэргийнхнээс бүрдсэн 2000 гаруй хүнтэй өөрийн гэсэн мэргэжлийн армитай, хууль сахиулах байгууллагуудад байнга авлига өгч олон хотыг төрөөс гадуур дангаар захирдаг байх нь цөөнгүй. Ийм хүчтэй бүлэглэлтэй цагдаа нар дангаараа тэмцэж чадахгүйд хүрсэн тулд 2002 оноос эхлэн хар тамхины мафитай тэмцэхэд армийн анги нэгтгэлүүдийг татан оролцуулдаг болсон билээ.
Үүнээс өмнө иргэдийн сайн дурын бүлэглэл нь Мехико хотоос баруун тийш байдаг хэд хэдэн жижиг тосгоныг бүрэн хяналтдаа авч, хар тамхины мафийн бүлэглэлүүдийг тэндээс хөөн гаргажээ.Өчигдөрхөн эзлэн авсан Нуэва-Итали хотод сайн дурынхан одоо “Сүмийнхний бүлэглэл” нэртэй хар тамхины мафиас хотыг бүрэн чөлөөлөхийн тулд багахан хэмжээний байлдааны ажиллагаа эрчимтэй явуулж байгаа аж.

0 Сэтгэгдэл