Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
"Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
“1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Михаил Калашников нас барахынхаа өмнө гэгээн ламтанд захидал бичжээ
Домогт АК-47 бууг зохион бүтээсэн нэрт зохион бүтээгч Михаил Калашников нас барахаасаа зургаан сарын өмнө Бүх Оросын болон Москвагийн гэгээнтэн Кириллд захидал бичиж нүглээ наманчилжээ.

Тэрээр захидалдаа өөрийнх нь бүтээсэн зэвсэг олон хүний аминд хүрснийг тэмдэглээд үүнийхээ төлөө сэтгэл зовниж явдгаа хэлж бурхнаас өршөөл хүссэн байна. “Сэтгэлийн зовлон минь тэвчихэд бэрх байна. Тариачны хүү, үнэн алдартны шашинт Михаил Калашников миний бүтээсэн зэвсэг дайсан ч гэлээ олон хүний аминд хүрсэнд үнэхээр шаналж байна” гэжээ.
Тэр бас оросын төдийгүй хүн төрөлхтний төлөө сэтгэл зовж яваагаа “Газар дэлхий дээр сүм хийдийн тоо өссөөр байгаа ч гай гамшиг нэмэгдсээр хүмүүс бие биенээ алсаар л байна. Сайн сайхан, гай гамшиг зэрэгцэн бие биетэйгээ зөрчилдөж байгаа энэ үед би газар дээрх амьдралаа орхих гэж байна. Би залуудаа ямар нэгэн мөнхийн хөдөлгүүр бүтээхсэн гэж мөрөөдөж явсансан. Гэрэл сүүдэр, сайн сайхан гай зовлон нэг зүйлийн хоёр тал болохор нэгэнгүйгээрээ байх аргагүй бололтой. Хүн төрөлхтөн ямагт ийм байх тавилантай гэж үү” хэмээн зохион бүтээгч асуужээ.
Калашников гэгээнтэн Кириллийг “Эрхэм гэгээнтэн” гэж нэрлээд оросын нийт ард иргэдийн төлөөнөө сайн сайхныг бүтээх үйлст нь амжилт хүссэн байна.
Гэгээнтний хэвлэлийн нарийн бичгийн дарга Александр Волков энэ тухайд “Энэ захидал үнэн алдартны сүмийн тухайд үнэт зүйл. Нэрт зохион бүтээгчийг ийм захидал ирүүлсэнд гэгээнтэн талархаад энэ бол эх оронч үзэл, эх орон ард түмэндээ хандах хандлагын гайхамшигт илэрхийлэл хэмээн зохион бүтээгчийг үнэлсэн” гэжээ.
“Калашников энэ зэвсгийг эх орноо хамгаалахын тулд л зохион бүтээснээс биш Саудын арабын алан хядагчид ашиглаасай хэмээн хийгээгүй юм” гэж Волков хэлсэн байна.
АК-47 автомат зохион бүтээсэн Михаил Калашников гэгээнтэн энэ захидлаа 2013 оны дөрөвдүгээр сарын 7-ноос огноолон илгээсэн бол өөрөө 2013 оны арванхоёрдугаар сарын 23-нд 95 насандаа таалал төгссөн юм.

0 Сэтгэгдэл