Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Хүүхэд наймаалдаг эмчид цаазаар авах ял оноов
Хятадад өнгөрсөн наймдугаар сард дөнгөж төрсөн нялх хүүхдийг нь төрөх эмнэлгийн эмч нь хулгайлж, бусдад худалдсан хэрэг гарч, олныг цочирдуулсан билээ. Энэ хэргийн мөрөөр хууль хяналтын байгууллага шалгаж, Жан Шусиа хэмээх тэр эмч долоон хүүхдийг ингэж худалдсан нь илэрсэн юм. Шааньси мужийн Фупин хотын төрөх эмнэлэгт ажилладаг тэрээр дөнгөж төрсөн нярайг төрөлхийн гажиг согогтой эсвэл эмчлэгдэхээргүй хүнд өвчтэй гэх зэргээр эцэг эхэд нь худал хэлээд хүүхдийг нь авч хүний наймаа хийдэг гэмт хэрэгтнүүдэд худалддаг байж. Гэхдээ азаар түүний худалдсан долоон хүүхдийн зургааг нь эцэг эхэд нь эсэн мэнд буцаан олж өгсөн бол нэг охин харамсалтайгаар амиа алдсан байна. Тэрээр 2011 оны арваннэгдүгээр сараас 2013 оны долдугаар сар хүртэл энэ гэмт хэргээ хийж байсан бөгөөд түүний эцэг эхээс нь салгасан хүүхдүүд дунд ихрүүд хүртэл байсан гэнэ.
Жан Шусиад шүүхээс хоёр жил хүртэл түдгэлзүүлсэн цаазаар авах ял оноосон байна. Түдгэлзүүлсэн цаазаар авах ялыг нөхцөл байдлаас нь хамааран бүх насаар хорих ял болгон өөрчлөх тохиолдол ч байдаг аж.
0 Сэтгэгдэл
ene hyatadiin huuliig eh orondoo hedhen honogch gesen heregjuulj uzeh yumsan
Хамгийн их уншсан