Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
60 жил нүүрээ угаагаагүй эр

Ираны 80 настай Амоа Хажи 60 жил нүүрээ огт угаагүй болохоор арьсанд нь хэдийнээ өнгөр тогтоож нүд нь ч бараг харагдахгүй. Тэр ердөө нүүрээ угаана гэдэг бол хамаг өвчний эхлэл гэж үздэг нэгэн.

Тэр бүхий л амьдралаа Ираны өмнөд нутагт тэнүүчилж өнгөрөөсөн хүн.
Хот суурин, хүн олонтой газраас голдуу дайжиж амьдарна. Ер нь л өөрөө өөртөө эзэн болж явах нь аз жаргал гэж үзнэ.

Тэр өнөөдөр Ираны Фарс мужийн нэгэн жижиг тосгоны орчим амьдарч байна.
Амоа голдуу үхсэн амьтдын сэгээр хооллож, хэрэв хүмүүс түүнд идэх юм, цэвэр хүнс  хайрлавал бараг тоглоом хийнэ.

Түүний ганц таашаал авдаг зүйл нь усны хоолойгоор хийсэн гаансандаа тамхи татах.

Янжуур, зүгээр тамхийг бол татсан болохгүй, татвал  таваар нь бөөндөж татна.
                 
Тэр өөрөө засч бэлдсэн хэд хэдэн оромжтой. Нэг нь гэхэд л газар нүхэн оромж. Гэхдээ энэ нь  газар гэр гэхээсээ шарилын нүхтэй төстэй.

Өөр бас сайн санаат хүмүүсийн барьж өгсөн тоосгон оромж ч бий.

Өдрийн ихэнхийг тэрээр наранд биеэ ээн унтаж өнгөрүүлнэ.

Цэргийн энэ дуулга бол ямар нэгэн дайснаас хамгаалахаасаа илүүтэй дулаан гэж өмсдөг. Хүйтэн сэрүүн шөнөөр заримдаа түүдэг асааж дулаацна.

Амоа Хажи гэж нэг ийм сонин хүн Иранд амьдарч байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан