Тэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна
Төв аймагт Төрийн далбаа мандуулах ёслол боллоо
Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна
“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
Олимпод орох цаначид “Скай резорт”-д бэлтгэлээ базааж байна
ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн спортын XXII олимпийн наадамд гүйлтийн цанын сонгомол техникийн төрөлд оролцох эрхээ авсан ОУХМ Ч.Отгонцэцэг, Б.Бямбадорж нар дасгалжуулагч Д.Баттулга, багийн эмч О.Цэрэнжав нарын хамт “Скай резорт”-д бэлтгэлээ хийж байгаа юм.

Олон улсын цанын холбоо (FIS)-ноос манай улсад эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг цаначин олимпод оролцуулах квот олгосон. Энэхүү квотоор Монголын цанын холбооноос сонголтоо хийж 3725008 ID дугаартай Чинбатын Отгонцэцэг, 3720011 ID дугаартай Болдын Бямбадорж нарыг “Сочи 2014”-д оролцуулах болсноо Олон улсын олимпийн хороо, Олон улсын цанын холбоо /ОУЦХ/-нд албан ёсоор мэдэгдсэн юм. Манай хоёр тамирчин хоёулаа 1992 онд төрсөн, FIS /ОУЦХ/-гийн сонгон шалгаруулах тэмцээнд Б.Бямбадорж 174.56, Ч.Отгонцэцэг 235.90 онооны амжилт үзүүлээд байгаа юм. ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн спортын XXII наадам нээлтээ хийхэд 19-хөн хоног үлдээд байна.





0 Сэтгэгдэл
























