Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Хойд Солонгос цөмийн туршилт хийхэд бэлэн болжээ
Хойд Солонгос цөмийн гурав дахь туршилтаа хийхэд бэлэн болоод байгаа тухайн нэгэн эх сурвалж “Ройтерс”-т мэдээлжээ. Өмнө нь, Хойд Солонгосын тухай нууц мэдээллүүдийг үнэн зөвөөр урьдчилан хүргэж байсан нэр нь үл мэдэгдэх эх сурвалжийн хэлснээр тус улс цөмийн туршилт хийх бэлтгэлээ бүрэн хангасан бөгөөд өнөө, маргаашгүй болох гэнэ. Өнөөдөр Хойд Солонгосын армийн баяр болж буй бөгөөд энэ өдрийг тохиолдуулан цөмийн туршилтаа хийж магадгүй гэсэн мэдээлэл ч байгаа аж.  
Хойд Солонгос 2006, 2009 онд хоёр ч удаа газар доогуур цөмийн туршилт хийсний дараа НҮБ-аас тус улсад хориг тавьсан билээ. Гэвч Пеньян хоригийг үл ойшоож, дахин цөмийн туршилт хийвэл Солонгосын хойгийн нөхцөл байдал улам хурцдах нь тодорхой юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан