Тэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна
Төв аймагт Төрийн далбаа мандуулах ёслол боллоо
Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна
“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
Бүх оддын тоглолтод оролцох тамирчид тодорлоо
Өрсөлдөөнтэй, хөгжөөнтэй, хоржоонтой супер лигийн бүх оддын тоглолт энэ амралтын өдрүүдэд болох нь. Буянт-Ухаа спортын ордонд болох тоглолтын эхний өдөр Монголын шигшээ баг, АНУ-ын легионеруудтай халз тоглох бол дараа нь супер лигийн долоон багийн шилдэг 30 тоглогч багтаасан “Бүх Оддын” тоглолт болох гэнэ. Харин АНУ болон Монголын шигшээ багийн халз тоглолтод АНУ-ын легионеруудаас PJ Gaynor, /Гурван тамир баг/, Moore /Ригс баг/, Woods, /Танан Гарьд баг/, Bond /Хасын Хүлэгүүд баг/, Joyner /МонТорх баг/ нар багтжээ. Тэдний эсрэг Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд О.Сэргэлэн, Т.Санчир, Б.Билгүүн /Хасын Хүлэгүүд баг/, Г.Ихбаяр, Б.Мөнхболд, /Танан Гарьд баг/, С.Өрнүүнбилэг /Ригс баг/ зэрэг шилдэг тамирчин оролцохоор болжээ.

Бүх оддын тоглолтын Ногоон буюу Sprite багт О.Сэргэлэн, Joe Davis, Г.Нямбаяр, Б.Билгүүн, Б.Мөнхболд, О. Чуквудиебере Мадуамбум, С.Өрнүүнбилэг нар багтсан бол Цагаан буюу Сэнгүр багт Г.Ихбаяр, Т.Санчир, М.Отгонмөнх, Г.Цэнгүүнбаяр, Л.Болортулга, Woods, Moore, нар тоглох аж.
Энэ үеэр “Танан Гарьд” багийн тоглогч Вүүдс Монголын иргэншилтэй болох тухай мэдээлэл гарсныг өөрөөс нь тодрууллаа.
-Таныг манай улсын иргэн болохоор хөөцөлдөж буй гэж дуулсан. Энэ үнэн үү?
-Өөрийнхөө нутагтаа хийе гэж мөрөөдсөн зүйлсээ Монгол Улсын иргэн болсноор биелүүлэх боломжтой юм гэж бодсон юм. Монгол Улсын шигшээ багт тоглож, Олон улсын тэмцээнд оролцохыг хүсч байна.
-Таны хувьд Монгол Улсын шигшээ багийн шилдэг тоглогч хэн бэ?
-“Хасын Хүлэгүүд” багт тоглож байгаа Т.Санчир. Түүний ур чадвар маш гайхалтай. Илүү сайн хичээвэл АНУ-ын том сургуулиудад тоглох боломжтой.
-Бүх оддын тоглолт болоход хэдхэн хоног дутуу байна. Сэтгэл зүй болон бэлтгэл хэр хангагдсан бэ?
-Бэлтгэл сургуулилт болон сэтгэл зүй маш сайн байна. Бүх оддын тоглолтоор уулзъя.

0 Сэтгэгдэл