Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
“САМУРАЙ” БОНДЫН ХҮҮНД ЖИЛДЭЭ ОЙРОЛЦООГООР 4.4 ОРЧИМ САЯ АМ.ДОЛЛАР ТӨЛНӨ
“Хөгжлийн банк” Япон улсад “Самурай” бонд гаргасан талаар мэдээлэл байсан. Гэхдээ албан ёсоор ямар нэг байдлаар тайлбар өгөөгүй байсан учир өчигдөр “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал сэтгүүлчдэд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Японд нийтдээ 30 тэрбум иенийг 10 жилийн хугацаатай бонд гаргажээ. Нэг жилийн нийт хүү, шимтгэлийн зардал 3.52 хувь болсон байна. Энэ нь бусад санхүүгийн эх үүсвэртэй харьцуулахад харьцангуй бага санхүүжилтийн зардалтай бонд болсныг онцоллоо. 30 тэрбум иенээс ойролцоогоор 230 сая ам.доллартай тэнцэх хэмжээний иен манайд орж иржээ. Энэ бол 24.3 тэрбум иентэй тэнцэх хэмжээний хөрөнгө “Самурай” бондоос Монголбанк дахь “Хөгжлийн банк”-ны дансанд орж ирсэн гэсэн үг. Энэ оны нэгдүгээр сарын 6-нд дээрх мөнгө орж иржээ. Үүнээс 5.7 тэрбум иенийг үйлдвэржилтийн бондын баталгаа гаргасан шимтгэлийн хүүнд Японы олон улсын хамтын ажиллагааны банкинд төлсөн гэлээ.
Сэтгүүлчдийн асуултад “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат ийм хариулт өглөө.
-“Самурай” бондын мөнгийг аль арилжааны банкинд ямар хугацаатай байршуулсан бэ?
-Дотоодын хоёр том банкинд байршуулсан. ХААН банк, Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан. Ямар хүүтэйгээр байршуулсныг одоогоор хэлэх боломжгүй. Бондынхоо зардлыг нөхөх хэмжээтэйгээр байршуулсан.
-Японы тал батлан даалтын төлбөрийг 10 жилийн хугацаатайгаар бөөнд нь авсан гэдэг үнэн үү?
-Нийтдээ 5.7 тэрбум иен суутгаж авсан. 10 жилд гарах бүх шимтгэлийн зардлыг авсан гэсэн үг. Бид цаашдаа зөвхөн хөрөнгө оруулагчдад төлөх 1.52 хувийн хүүг жилдээ төлөөд явна. 1.52 хувийн хүү бол асар бага хувь. Үйлдвэржилтийн бондын хүүнд жилдээ ам.доллараар тооцоход 4.4 сая орчмыг төлнө.
-Андеррайтераар ямар компани орсон бэ?
-Япондоо хамгийн дээгүүрт орох хөрөнгө оруулалтын банк, үнэт цаасны банк оролцсон. Бондыг амжилттай арилжиж чадвал тодорхой хэмжээний нийт дүнгээс хураамж авдаг. Хураамж нь нийт дүнгийн 0.1 хувь гэж тогтсон. Бусад бонд гаргасан жишээтэй харьцуулбал доогуур тогтоож чадсан гэж үзэж байгаа. Олон улсын жишгээр доогуур төвшинд орно. Анх “Хөгжлийн банк”-ны гаргасан 580 сая ам.долларын бондтой харьцуулбал хоёр дахин бага зардал гарсан.
-Үндсэн төлбөрийг хэзээнээс төлөх вэ?
-Бондын хугацаа дууссан өдөртөө үндсэн төлбөр хийгдэнэ. Өөрөөр хэлбэл, 10 жилийн дараа. Үндсэн төлбөрийг нэг дор бүгдийг хийнэ. Төлбөрийг хаанаас төлөх тооцоог хийж байгаа. Импортыг орлох, экспортыг дэмжих бүтээгдэхүүнүүдийн төслийн хөрөнгө оруулалтад энэ бондоос зарцуулна. Төслүүдээс олсон орлогоороо бондыг 10 жилийн дараа төлнө гэсэн үг.
-Чингис бондтой харьцуулахад “Самурай” бондын хүү өндөр гэсэн мэдээлэл байгаа?
-Чингис бондтой иенийг ам.долларт хөрвүүлбэл гарах зардал нь бас өөрөөр яригдана. Хамгийн хямдхан байж болох боломжийг судалж байна. Одоо үүнийг ярихад эрт байна. Эцсийн байдлаар саналуудаа авч дуусаагүй.
“Хөгжлийн банк” Япон улсад “Самурай” бонд гаргасан талаар мэдээлэл байсан. Гэхдээ албан ёсоор ямар нэг байдлаар тайлбар өгөөгүй байсан учир өчигдөр “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал сэтгүүлчдэд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Японд нийтдээ 30 тэрбум иенийг 10 жилийн хугацаатай бонд гаргажээ. Нэг жилийн нийт хүү, шимтгэлийн зардал 3.52 хувь болсон байна. Энэ нь бусад санхүүгийн эх үүсвэртэй харьцуулахад харьцангуй бага санхүүжилтийн зардалтай бонд болсныг онцоллоо. 30 тэрбум иенээс ойролцоогоор 230 сая ам.доллартай тэнцэх хэмжээний иен манайд орж иржээ. Энэ бол 24.3 тэрбум иентэй тэнцэх хэмжээний хөрөнгө “Самурай” бондоос Монголбанк дахь “Хөгжлийн банк”-ны дансанд орж ирсэн гэсэн үг. Энэ оны нэгдүгээр сарын 6-нд дээрх мөнгө орж иржээ. Үүнээс 5.7 тэрбум иенийг үйлдвэржилтийн бондын баталгаа гаргасан шимтгэлийн хүүнд Японы олон улсын хамтын ажиллагааны банкинд төлсөн гэлээ. Сэтгүүлчдийн асуултад “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат ийм хариулт өглөө.
-“Самурай” бондын мөнгийг аль арилжааны банкинд ямар хугацаатай байршуулсан бэ?
-Дотоодын хоёр том банкинд байршуулсан. ХААН банк, Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан. Ямар хүүтэйгээр байршуулсныг одоогоор хэлэх боломжгүй. Бондынхоо зардлыг нөхөх хэмжээтэйгээр байршуулсан.
-Японы тал батлан даалтын төлбөрийг 10 жилийн хугацаатайгаар бөөнд нь авсан гэдэг үнэн үү?
-Нийтдээ 5.7 тэрбум иен суутгаж авсан. 10 жилд гарах бүх шимтгэлийн зардлыг авсан гэсэн үг. Бид цаашдаа зөвхөн хөрөнгө оруулагчдад төлөх 1.52 хувийн хүүг жилдээ төлөөд явна. 1.52 хувийн хүү бол асар бага хувь. Үйлдвэржилтийн бондын хүүнд жилдээ ам.доллараар тооцоход 4.4 сая орчмыг төлнө.
-Андеррайтераар ямар компани орсон бэ?
-Япондоо хамгийн дээгүүрт орох хөрөнгө оруулалтын банк, үнэт цаасны банк оролцсон. Бондыг амжилттай арилжиж чадвал тодорхой хэмжээний нийт дүнгээс хураамж авдаг. Хураамж нь нийт дүнгийн 0.1 хувь гэж тогтсон. Бусад бонд гаргасан жишээтэй харьцуулбал доогуур тогтоож чадсан гэж үзэж байгаа. Олон улсын жишгээр доогуур төвшинд орно. Анх “Хөгжлийн банк”-ны гаргасан 580 сая ам.долларын бондтой харьцуулбал хоёр дахин бага зардал гарсан.
-Үндсэн төлбөрийг хэзээнээс төлөх вэ?
-Бондын хугацаа дууссан өдөртөө үндсэн төлбөр хийгдэнэ. Өөрөөр хэлбэл, 10 жилийн дараа. Үндсэн төлбөрийг нэг дор бүгдийг хийнэ. Төлбөрийг хаанаас төлөх тооцоог хийж байгаа. Импортыг орлох, экспортыг дэмжих бүтээгдэхүүнүүдийн төслийн хөрөнгө оруулалтад энэ бондоос зарцуулна. Төслүүдээс олсон орлогоороо бондыг 10 жилийн дараа төлнө гэсэн үг.
-Чингис бондтой харьцуулахад “Самурай” бондын хүү өндөр гэсэн мэдээлэл байгаа?
-Чингис бондтой иенийг ам.долларт хөрвүүлбэл гарах зардал нь бас өөрөөр яригдана. Хамгийн хямдхан байж болох боломжийг судалж байна. Одоо үүнийг ярихад эрт байна. Эцсийн байдлаар саналуудаа авч дуусаагүй.
Т.Цэлмэг
0 Сэтгэгдэл
























