Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Шатахуун импортлогчид 192 тэрбум төгрөгийн зээл авчээ
Шатахууны үнэ тогтвортой байгаа нь Монголбанкны хэрэгжүүлж буй хөтөлбөртэй холбоотой. Манай улсад шатахуун импортлогч 48 компани байдаг бөгөөд тэдний 13 нь “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах (SIFS)” дэд хөтөлбөрт хамрагдсан байна. Энэ хөтөлбөрийг 2012 оны аравдугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй билээ. Уг хөтөлбөр энэ жил үргэлжлэн хэрэгжиж байгаа юм. Манай улс 2012 онд 1.2 сая тонн, өнгөрсөн жил мөн адил хэмжээний шатахуун импортолжээ. Ингээд нийт шатахууны 76 хувийг ОХУ-аас, таван хувийг БНХАУ-аас, найман хувийг БНСУ-аас, есөн хувийг Белорусаас тус тус авсан байна.
Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд шатахууны худалдаа эрхлэгч компаниудад арилжааны банкаар дамжуулан 192 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Үүнээс “Жаст Ойл” ХХК-д олгосон 18.7 тэрбум төгрөг эргүүлэн татаж авчээ. Мөн компаниуд арилжааны банктай валютын ханшийн огцом өсөлтийн эрсдлийг бууруулах форвард хэлцэл хийсэн билээ. Тухайлбал, нийт 703 тэрбум төгрөгийн форвард хэлцэл хийсэн байна.
Үүнээс гадна улсын шатахууны нөөцийн хэмжээг нэмэгдүүлсэн юм. Иймд улсын шатахууны нөөц хоёр жилийн өмнөхөөс 2.5 дахин өсчээ. Дэд хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын шатахууны нөөцийн хэмжээ 2012 оны аравдугаар сартай харьцуулахад 2.5 дахин нэмэгдсэн. Жишээлбэл, энэ оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд шатахууны 39 хоногийн нөөцтэй байв. Үүнээс А-80 автомензин 51, АИ-92 бензин 42, дизелийн түлш 47, ТС-1 16 хоногийн нөөцтэй болсон байна.
Шатахууны үнэ тогтвортой байгаа нь Монголбанкны хэрэгжүүлж буй хөтөлбөртэй холбоотой. Манай улсад шатахуун импортлогч 48 компани байдаг бөгөөд тэдний 13 нь “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах (SIFS)” дэд хөтөлбөрт хамрагдсан байна. Энэ хөтөлбөрийг 2012 оны аравдугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй билээ. Уг хөтөлбөр энэ жил үргэлжлэн хэрэгжиж байгаа юм. Манай улс 2012 онд 1.2 сая тонн, өнгөрсөн жил мөн адил хэмжээний шатахуун импортолжээ. Ингээд нийт шатахууны 76 хувийг ОХУ-аас, таван хувийг БНХАУ-аас, найман хувийг БНСУ-аас, есөн хувийг Белорусаас тус тус авсан байна. Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд шатахууны худалдаа эрхлэгч компаниудад арилжааны банкаар дамжуулан 192 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Үүнээс “Жаст Ойл” ХХК-д олгосон 18.7 тэрбум төгрөг эргүүлэн татаж авчээ. Мөн компаниуд арилжааны банктай валютын ханшийн огцом өсөлтийн эрсдлийг бууруулах форвард хэлцэл хийсэн билээ. Тухайлбал, нийт 703 тэрбум төгрөгийн форвард хэлцэл хийсэн байна.
Үүнээс гадна улсын шатахууны нөөцийн хэмжээг нэмэгдүүлсэн юм. Иймд улсын шатахууны нөөц хоёр жилийн өмнөхөөс 2.5 дахин өсчээ. Дэд хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын шатахууны нөөцийн хэмжээ 2012 оны аравдугаар сартай харьцуулахад 2.5 дахин нэмэгдсэн. Жишээлбэл, энэ оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд шатахууны 39 хоногийн нөөцтэй байв. Үүнээс А-80 автомензин 51, АИ-92 бензин 42, дизелийн түлш 47, ТС-1 16 хоногийн нөөцтэй болсон байна.
0 Сэтгэгдэл
























