Тэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна
Төв аймагт Төрийн далбаа мандуулах ёслол боллоо
Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна
“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
Дэвид Бэкхам шинэ баг байгуулна
Англичуудын шүтээн, хөл бөмбөгийн тамирчин асан Дэвид Бэкхам АНУ-ын мэргэжлийн хөл бөмбөгийн лигт (MLS) нэгэн шинэ баг байгуулах гэж байгаагаа албан ёсоор зарлав.
Энэ сарын 5-ны өдөр АНУ-ын Майами хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр Д.Бекхам хэлэхдээ, “Майамид дэлхийн хэмжээний хөл бөмбөгийн баг байгуулах төлөвлөгөөтэй байна. Багтаа дэлхийн шилдэг тамирчдыг цуглуулах зорилготой байгаа ба зарим алдартай тамирчин манай шинэ байгуулагдах багт ирэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн” гэжээ. Багийн нэр болоод албан ёсоор байгуулах хугацааг хараахан зарлаагүй боловч зарим хэвлэлүүдэд бичиж буйгаар 2016, 2017 онд байгуулагдах магадлалтай аж. Д.Бэкхам өнгөрсөн жилээс эхлэн шинэ баг байгуулахад оролцох хөрөнгө оруулагчидтай уулзаж эхэлсэн ба MLS-ын журмын дагуу шинэ баг байгуулахад шаардлагатай 25 сая долларыг MLS-т тушаасан байна. “Америкийн шүтээн” телевизийн цэнгээнт нэвтрүүлгийн продюсер Саймон Фуллер болон Боливийн тэрбумтан Марселло Клауруга нар Д.Бекхамын шинэ багт хөрөнгө оруулахаар болжээ.
Англичуудын шүтээн, хөл бөмбөгийн тамирчин асан Дэвид Бэкхам АНУ-ын мэргэжлийн хөл бөмбөгийн лигт (MLS) нэгэн шинэ баг байгуулах гэж байгаагаа албан ёсоор зарлав.Энэ сарын 5-ны өдөр АНУ-ын Майами хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр Д.Бекхам хэлэхдээ, “Майамид дэлхийн хэмжээний хөл бөмбөгийн баг байгуулах төлөвлөгөөтэй байна. Багтаа дэлхийн шилдэг тамирчдыг цуглуулах зорилготой байгаа ба зарим алдартай тамирчин манай шинэ байгуулагдах багт ирэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн” гэжээ. Багийн нэр болоод албан ёсоор байгуулах хугацааг хараахан зарлаагүй боловч зарим хэвлэлүүдэд бичиж буйгаар 2016, 2017 онд байгуулагдах магадлалтай аж. Д.Бэкхам өнгөрсөн жилээс эхлэн шинэ баг байгуулахад оролцох хөрөнгө оруулагчидтай уулзаж эхэлсэн ба MLS-ын журмын дагуу шинэ баг байгуулахад шаардлагатай 25 сая долларыг MLS-т тушаасан байна. “Америкийн шүтээн” телевизийн цэнгээнт нэвтрүүлгийн продюсер Саймон Фуллер болон Боливийн тэрбумтан Марселло Клауруга нар Д.Бекхамын шинэ багт хөрөнгө оруулахаар болжээ.
0 Сэтгэгдэл
























