Тэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна
Төв аймагт Төрийн далбаа мандуулах ёслол боллоо
Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна
“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
Хөлбөмбөг сонирхогч залуусын клуб байгуулагдлаа

Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг “Залуусаа нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж, залуусаа дэмжин, тэднийг чадваржуулах, боловсрол мэдлэгтэй болгох, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж сурах олон ажлуудыг зохион байгуулж байгаагын нэг нь залуучуудын сонирхлын клубуудыг байгуулах юм байна. 1-р сарын 3-нд залуучууд анхны уулзалтаа хийж 11 төрлийн клуб байгуулан үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн. МЗХ-ны дэргэдэх клубт залуу дугуйчин, залуу эмэгтэйчүүд, залуу бүжигчин, залуу сэтгүүлч, япон хэл сонирхогчдын клуб, залуу гоо зүйч, залуу наадгайчин, өглөөний хүн, номонд дурлагсдын клуб, Англи хэл сонирхогчдын клуб, Испани хэл сонирхогчдын клуб зэрэг 11 клубын үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Тэгвэл өнөөдөр дахин нэг шинэ клуб байгуулагдлаа. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг угтан “Хөлбөмбөг Сонирхогч Залуус” клуб шинээр байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдөр МЗХ-ны “Залуус танхим”-д 18.00 цагаас анхныхаа уулзалтыг зохион байгуулах юм байна. “Хөлбөмбөг Сонирхогч Залуус” клуб нь Монголын Залуучуудын Холбооны өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн “Спирт үү, Спорт уу “ аяныг дэмжиж сар бүр тогтмол үйл ажиллагаа явуулах зорилготой бөгөөд хөлбөмбөг сонирхогч залуусын өмнө клубын үүд хаалга нээлттэй гэдгийг дуулгалаа.

0 Сэтгэгдэл