Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Б.Номин хүрэл медаль хүртлээ
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг олимп болж байгаатай зэрэгцэн Иран улсын нийслэл Тегеран хотноо Олимп, Дэлхийн аварга Голамреза Тахтигийн нэрэмжит эрэгтэй чөлөөт бөхийн тамирчдын тэмцээн болж байгаа билээ.
Тэмцээний эхний өдөр 57, 65, 74, 97 кг-ын жингийн ангилалуудын барилдаан болж, 57 кг-ын жинд барилдсан Монголын үндэсний шигшээ баг,  “Гацуурт олимп” клубын бөх, ОУХМ Батболдын Номин хүрэл медаль хүртжээ. Түүний жинд 33 бөх зодоглосон байна.
16 орны тамирчин өрсөлдсөн тэмцээний нийт шагналын сан нь 96 мянган ам.доллар ба жингийнхээ ангилалд түрүүлсэн бөх 5000 ам.долларын шагнал хүртэнэ. Харин мөнгөн медаль хүртсэн бөх 3000 ам.долларын эзэн болсон бол хүрэл медаль хүртсэн бөх 2000 ам.доллароор шагнуулсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан