Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Сочид зуны олимпын үеийнхээс ч дулаахан байна
Олимпын түүхэн дэх хамгийн дулаахан өвлийн олимп нь Сочи болж байна. Өчигдөр Сочид 18 хэм хүрч халснаар Ванкуверийн олимпоос, тэр бүү хэл Афины зуны олимпын үеийнхээс ч дулаахан байна.
Нарлаг, дулаахан өдрүүд үргэлжилж байгаа нь зочид, үзэгчдэд нарлаж суухад таатай хэдий ч тамирчдад таагүй, зарим талаараа аюултай ч байж мэдэх нөхцөл үүсгэж байгаа юм. Дулаарсны улмаас цас хайлж, зөөлөрсөн нь уралдаанд саад учруулж зарим тэмцээнийг түр хойшлуулахаас эхлээд тамирчид олноороо явсан, үсэрч буусан газар цас нь зөөлрөх аюултай байгаа аж. Гэхдээ олимп зохион байгуулагчдын зүгээс үүнийг төдийлөн том асуудал болгон авч үзэхгүй байна.
Сочид ч бус өмнөх өвлийн олимпуудын үеэр ч цаг агаарын улмаас иймэрхүү асуудал үүсч байсан.

 Нагано, Сараево, Турин, Ванкуверийн олимпын үеэр дулааны улмаас тэмцээнийг хоёр цагаас хоёр өдрөөр хүртэл хойшлуулж байсан. Харин Сочигийн хувьд гадаа талбайн тэмцээнүүдийг өглөө нар гарч, цас зөөлрөхөөс өмнө хийхийн тулд товлосон цагийн хуваарийг урагшлуулах явдал гарч байгаа юм.
Ер нь, сүүлийн жилүүдэд зуны болон өвлийн олимп цаг агаарын хувьд төдий л ялгаагүй болж хувираад байна. Тухайлбал, Лондонгийн олимпын үеэр дундаж температур долоон хэмийн дулаан байсан бол  Афинд 16 хэм, Атлантад есөн хэм, Барселонад 20 хэм, Сөүлд найман хэм, Москвад хоёр хэм, Монреальд бүр хасах хоёр хэм байж. Гэтэл өвлийн олимпын үеэр зуныхаас ч бараг дулаахан байх тохиолдол цөөнгүй гарчээ. Жишээлбэл, Ванкуверийн өвлийн олимпын үеэр есөн хэм, Туринд 11 хэм, Солт-Лэйкт 11 хэм, Наганод хоёр хэмийн дулаантай байжээ.















0 Сэтгэгдэл
MONGOLD HII
Монголд өвлийн олимп зохион байгуулбал юу гэж ийм асуудал гарах уу
Хамгийн их уншсан