Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Улаанбаатарт Сингапурын жишиг хороолол байгуулна
Барилга, хот байгуулалтын яам, Улаанбаатар хотын захиргаа болон Төрийн орон сууцны корпорацын удирдлага, мэргэжилтнүүд Сингапур улсад албан айлчлал хийжээ.
17 хүний бүрэлдэхүүнтэй айлчлалын баг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ярьж хэлэлцсэн асуудлын мөрөөр ажилласан байна. Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 24-27-ны өдөр Ерөнхийлөгч Сингапурт төрийн айлчлал хийхдээ Улаанбаатарт сингапур жишиг хороолол байгуулах тухай асуудал дэвшүүлжээ. Уг асуудлыг Монголын ЭСЯ-наас ажил хэрэг болгохыг эрмэлзсэн тухай Элчин сайд Б.Дэлгэрмаа хэллээ.
Тиймээс Сингапурын Орон сууц, хөгжлийн зөвлөл /HDB/, Орон сууц, газрын болон тээврийн асуудал эрхэлсэн газар, хот байгуулалт, түүний төлөвлөлт, зохион байгуулалтыг хариуцан явуулдаг холбогдох байгууллагатай холбоо тогтоожээ. Энэ үеэр барилга, хот төлөвлөлтийн мэргэжилтнүүдээс бүрдсэн айлчлалын бүрэлдэхүүний танилцах аялал зохион байгуулсан гэнэ. Тухайлбал, “Surbana International Consultants Pte.Ltd” компанид зочилж, үйл ажиллагаа нь Сингапурт төдийгүй Хятад, Вьетнам, Мьянмар, Бахрейн, Энэтхэг, Малайз, Бруней Даруссалам, Индонезид өрнөсөн туршлагатай танилцсан тухай Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл