Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Д.ОТГОНДАЛАЙ: БОКСООР ХИЧЭЭЛЛЭЭД ДАРУУХАН БОЛСОН
Энэ сарын эхээр болсон боксын УАШТ-ий 60 кг-ын жинд түрүүлсэн ирээдүйтэй тамирчдын нэг Д.Отгондалайтай ярилцлаа.

- Хэзээнээс энэ спортоор хичээллэж эхэлсэн бэ?

-Дорнод аймгийн боксын клубт 2003 онд орж байлаа.
- Боксын ихэнх тамирчин багадаа хөдөлгөөнтэй хүүхэд байсан учраас энэ спортыг сонгосон гэж ярьдаг?
-Тийм ээ, би ч аравдугаар анги хүртлээ их л хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Тэгээд боксоор хичээллээд даруухан болсон доо. /инээв/
- Сая улсын аварга болох хүртлээ ямар амжилт гаргаж байв?
- Өсвөрийн аварга, залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд тус бүр хоёр удаа түрүүлж байсан. 2009 оноос насанд хүрэгчдийн УАШТ-нд оролцож эхлээд, таван алт, гурван мөнгө, нэг хүрэл медальтай болоод байгаа. Олон улсын тэмцээний хувьд Ази тивийн аваргаас мөнгө, Кубад болсон тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.
- Энэ жилээс УАШТ толгойны хамгаалалтгүй болсон. Үүн дээр ямар бодолтой байна вэ?
- Эхэндээ эвгүй байсан. Харин одоо бол дасчихсан. Хамгаалалтгүй болсноор илүү чөлөөтэй хөдлөх боломжтой учраас зөв л гэж бодож байна.
- Бэртэл гэмтэл авах  эрсдэлтэй биш үү?
- Тийм ч сүйдтэй бэртэл аваад байдаггүй. Хөмсөг сэтрэх гээд мэр сэр юм бий.
- Зун Азийн аварга болно. Бэлтгэл сургуулилтдаа гарсан уу?
- УАШТ дуусгаад нэг хоног амраад бэлтгэлдээ гарсан. Одоо бэлтгэлээ хийх гээд сууж байна.  
- Ер нь, боксчин хүний хувьд амжилт гаргахад хамгийн чухал зүйл юу вэ?
- Бэлтгэл, сургуулилтаас гадна дасгалжуулагч, багшийн үүрэг даалгавар их нөлөөлдөг гэж боддог. Багшийнхаа өгсөн даалгаварыг л сайн биелүүлэх хэрэгтэй. Бэлтгэл, сургуулилтаа тасалдуулж болохгүй.
- Дасгалжуулагч болно гэж боддог уу?
- Үгүй ээ. Би чинь барилгын инженер мэргэжлээр суралцаж байгаа шүү дээ.
- Их содон сонсогдож байна шүү. Боксчин инженер?
- Тийм ээ. ШУТИС-ийн барилгын инженерийн ангид сурч байгаа.
Б.Мөнхбат
0 Сэтгэгдэл
mundag zaluu shuu amjilt husie
Хамгийн их уншсан