Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Дэлхийн цомд манай бөхчүүд эхлээд оросуудтай хүч үзнэ

АНУ-ын Лос Анжелес хотноо энэ сарын 15-нд эхлэх чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд хүч сорих Монголын баг тамирчдын анхны учраагаар ОХУ-ын шигшээ баг таарчээ.

Дэлхийн цомын АШТ-д дэлхийн шилдэг 10 орны баг тамирчид оролцдог. 2014 оны чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний багуудын хэсэгт хуваах сугалааны ёслол өчигдөр болж Монголын баг тамирчид В хэсэгт сугалаа татлаа. Энэ хэсэгт олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны /FILA/ чөлөөт бөхийн чансааны хоёрт бичигдсэн ОХУ, гуравт эрэмбэлэгдсэн Гүрж, дөрөв болон 14-т бичигдсэн Украин, Японы багтай нэг хэсэгт багтжээ. Чөлөөт бөхийн шилдгийн шилдгүүдээс манай бөхчүүдэд хатуухан сугалаа таарлаа.

Харин A хэсэгт 2013 оны Будапештын ДАШТ-д багаараа тэргүүлсэн Иран, тавдугаарт эрэмбэлэгдсэн АНУ, 6, 8, 9-д бичигдээд байгаа Энэтхэг, Aрмен, Tуркийн баг багтжээ. Монголын тамирчид энэ сарын 16-ны шөнийн 02 /Улаанбаатарын цагаар/ цагаас ОХУ-тай халз барилдана. Дараа нь шөнийн 03 цаг 30 минутаас Японы баг тамирчидтай хүч сорино. 

Дашрамд сонирхуулахад, Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын АШТ-д хуучин Зөвлөл холбоот Улсын баг тамирчид 15, АНУ 13 удаа түрүүлсэн байдаг. ЗХУ задарсны дараа ОХУ зургаа түрүүлсэн. Харин Иран дөрөв, Азербайжен хоёр, Кубын баг тамирчид нэг удаа түрүүлж байжээ. Ираны баг тамирчид дараалан 2012, 2013 онд түрүүлээд байгаа төдийгүй энэ удаа ч түрүүлэх хамгийн өндөр магадлалтай орны тоонд зүй ёсоор орж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан