Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
2014 онд УБТЗ 22-23 сая тонн ачаа тээвэрлэнэ

2014 оны экспорт, импорт дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийн хэмжээг хэлэлцэх ОХУ, БНХАУ, Монгол, Казахстан, Вьетнам, БНАСАУ-ын төмөр замуудын ээлжит зөвлөгөөн энэ сарын 3-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж өндөрлөлөө. Зургаан орны төмөр замын төлөөлөгчид 12 бүлэгт хуваагдан хэсэг хэсгээр хуралдсан байна. УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржийн хэлснээр, өнгөрсөн жил Вьетнамд болсон зөвлөгөөнөөр УБТЗ-аар 2013 онд 10.3 сая тонн ачаа тээвэрлэнэ гэж тогтоож байсан аж. Энэ жилийн зөвлөгөөнөөс ахицтай шийдвэр гарч, 2014 онд УБТЗ-аар 13 сая тонн ачаа тээвэрлэх тохиролцоонд хүрч чадсан байна. Ийнхүү өнгөрсөн оныхоос даруй 2.7 сая тонн ачаа илүү тээвэрлэхээр болов. Үүнээс импортын ачаа 3.5 сая тонн, энэ дотор ОХУ-аас Монгол Улс руу 1.7 сая тонн, БНХАУ-аас Монгол Улс руу 1.8 сая тонн ачаа тээвэрлэнэ. Экспортын ачаа нь импортоосоо их бөгөөд 6.9 сая тонноор тохирсон. БНХАУ руу 6.1 сая тонн, 830 мянган тонн нь ОХУ руу, транзит тээвэр нь 2.2 сая тонн байх юм байна. Дотоодод тээвэрлэх ачааныхаа хэмжээг нэмэхэд УБТЗ 2014 онд 22-23 сая тонн ачаа тээвэрлэх дүр зураг гарч байгаа. УБТЗ жилд 25 сая тонн хүртэл ачаа тээвэрлэх хүчин чадалтай. 2013 онд УБТЗ 21 сая тонн ачаа тээвэрлэсэн. 2013 оны арваннэгдүгээр сараас УБТЗ-ын техникийн шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн. Техникийн шинэчлэлийн эхний үе шатыг 2014 оны төгсгөл хүртэл 256 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд 2015 оны эцэс гэхэд УБТЗ-ын хүчин чадал 60 хувиар нэмэгдэх юм. Энэ нь 2013 онд 21 сая тонн ачаа тээвэрлэж байсан УБТЗ 2015 оны эцэс гэхэд 34 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болно.

0 Сэтгэгдэл