Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж, хүүхдийн аюулгүй байдал хангагдсан эсэхэд хяналт, шалгалт хийлээ
ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛ БОЛЛОО
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Цэргийн хүндэтгэл ёслолын жагсаалд 90 гаруй техник хэрэгсэл оролцлоо
Төв цэнгэлдэхийн эргэн тойронд...
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай
МОНГОЛ АДУУНЫ ЭХ ХЭВ ШИНЖИЙГ ТОДОРХОЙЛСОН "ХҮЛЭГ ЭРДЭНЭ" ҮЗЭСГЭЛЭН ГАРЧ БАЙНА
Дээлтэй монгол наадам боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Монгол, БНСУ-ын ойн салбарын хамтын ажиллагааны 10 дугаар хуралдаан боллоо
БНСУ-ын сэтгүүлчидтэй хамтран ажиллахаар тохиролцлоо
Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридын урилгаар БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны тэргүүн Пак Чон Рюл тэргүүтэй төлөөлөгч Монгол Улсад анх удаа албан ёсны айлчлал хийв.
Айлчлалын хүрээнд хоёр орны сэтгүүлчдийн байгууллагын үйл ажиллагаа, хөгжлийн тухай мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тогтоож баталгаажууллаа. Төлөөлөгчид Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, МҮОНРТ, UBS, ETV телевиз болон “Монгол ньюс” ХХК, “Өнөөдөр” сонинд зочилж Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдалтай танилцжээ.
Монгол Улс, БНСУ-ын сэтгүүлчдийн байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, сэтгүүл зүйн хөгжилтэй биечлэн танилцах боломж бүрдүүлэх зорилгоор санамж бичигт гарын үсэг зурж, үүндээ жилд нэг удаа 10 хүртэл сэтгүүлчийн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг долоо хоног хүртэлх хугацаагаар харилцан солилцож байхаар заажээ. Хоёр орны сэтгүүлчдийн байгууллага, сэтгүүлчид харилцан зочилж, туршлага солилцсоноор сэтгүүлзүйн өнөөгийн хөгжлийг хурдасгахад энэхүү хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичиг чухал нөлөө үзүүлнэ гэж хоёр тал найдаж байна.
Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридын урилгаар БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны тэргүүн Пак Чон Рюл тэргүүтэй төлөөлөгч Монгол Улсад анх удаа албан ёсны айлчлал хийв.Айлчлалын хүрээнд хоёр орны сэтгүүлчдийн байгууллагын үйл ажиллагаа, хөгжлийн тухай мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тогтоож баталгаажууллаа. Төлөөлөгчид Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, МҮОНРТ, UBS, ETV телевиз болон “Монгол ньюс” ХХК, “Өнөөдөр” сонинд зочилж Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдалтай танилцжээ.

0 Сэтгэгдэл