Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

3, 4 дүгээр хорооллын эцэст агаарын бохирдол хамгийн өндөр байна ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбатад холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ АЙМГУУДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫГ ОГЦРУУЛСАН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026 оны өвлийн монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар “МИАТ” ТӨХК шинэ онгоц авах санхүүжилтийг АНУ-аас шийдүүлэх боломжийг судалж байна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН” ХӨГЖМИЙН ЦОМНОЛЫН ЭХНИЙ БҮЛГИЙГ ТОЛИЛУУЛАВ Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгасан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо дэмжлээ
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбатад холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2026 оны эхний арван нэгэн сарын байдлаар эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтан нь сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалд томилсон, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан, худалдан авалтыг хууль бусаар зохион байгуулсан зэрэг гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв.

Тухайлбал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.О /Д.Очирбат/ нь хууль бус үүрэг чиглэл өгснөөр мөнгө гаргуулан авч зарцуулсан, мөн сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсгийн албан тушаалтанд амаар үүрэг, чиглэл өгснөөр холбогдох албан тушаалтнуудад хууль бус давуу байдал бий болгосон, мөн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах этгээдэд тавигдах шаардлагыг бүрэн хангасан бусад нэр дэвшигчдийн эрхийг хязгаарлаж, суралцах боломжийг алдагдуулсан зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1, 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байх тул Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүллээ.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч  Г.У-ийн хүний нөөцийн сонгон шалгаруулалт, томилгоо, санхүүгийн үйл ажиллагаатай холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангуулах албан бичгийг Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн бөгөөд үүний дагуу Эрүүл мэндийн сайдаас “Албан даалгавар”-ыг 2026 оны 3 дугаар сард нийслэлийн дүүргийн болон эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад хүргүүлж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэн ажилласан байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан