Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
“Роснефть” манайд хоолойгоор газрын тос нийлүүлэхэд бэлэн
ОХУ-ын “Роснефть” компанийн Ерөнхийлөгч И.И.Сечин тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Уул уурхайн сайд Д.Ганхуягтай уулзлаа. Энэ үеэр Уул уурхайн сайд “Олон жилийн хугацаанд “Роснефть” компани Монгол Улсыг газрын тосны бүтээгдэхүүнээр хангаж ирсэнд талархал илэрхийлээд, өнгөрсөн жил болсон Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар ОХУ-аас жилд нэг сая тонн хүртэлх хэмжээний газрын тосны бүтээгдэхүүн Монголд нийлүүлэх болсон талаар онцолжээ. Мөн ОХУ-аас БНХАУ-д экспортолж буй түүхий нефтийн тодорхой хэсгийг манай улсаар дамжуулан төмөр замаар тээвэрлэж байсныг дахин сэргээнэ гэдэгт найдаж байгаагаа хэлсэн байна.
“Роснефть” компанийн Ерөнхийлөгч И.И.Сечин “Манай хоёр улс уламжлалт найрсаг ах дүүгийн харилцаатай. Цаашид стратегийн чанартай томоохон төслүүдийг харилцан ашигтай, хүндэтгэх зарчмуудыг баримтлан хамтран ажиллах бүрэн боломжтой” гэжээ. Мөн тэрээр “Роснефть” компанийн газрын тосны нөөц, олборлож буй хэмжээ, дэлхийд дээгүүрт орж байгаа талаар танилцууллаа.
Тэгээд олборлож буй түүхий тосны нэгж өртөг нь бусад орны компаниас хамгийн бага байгаа гэв. Мөн төмөр замаар газрын тос тээвэрлэх зардал өндөр тул ОХУ-аас Монгол руу газрын тосны бүтээгдэхүүнийг хоолойгоор нийлүүлэх урт хугацааны гэрээ байгуулан төсөл хэрэгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Энэ асуудлыг талууд харилцан мэдээлэл солилцож судлах шаардлагатай гэж үзсэн байна. Одоогоор ОХУ-ын тал Монгол Улсад баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг гурван улс хоорондын солилцооны зарчмаар нийлүүлэх боломжийг судалж байгаа юм.
ОХУ-ын “Роснефть” компанийн Ерөнхийлөгч И.И.Сечин тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Уул уурхайн сайд Д.Ганхуягтай уулзлаа. Энэ үеэр Уул уурхайн сайд “Олон жилийн хугацаанд “Роснефть” компани Монгол Улсыг газрын тосны бүтээгдэхүүнээр хангаж ирсэнд талархал илэрхийлээд, өнгөрсөн жил болсон Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар ОХУ-аас жилд нэг сая тонн хүртэлх хэмжээний газрын тосны бүтээгдэхүүн Монголд нийлүүлэх болсон талаар онцолжээ. Мөн ОХУ-аас БНХАУ-д экспортолж буй түүхий нефтийн тодорхой хэсгийг манай улсаар дамжуулан төмөр замаар тээвэрлэж байсныг дахин сэргээнэ гэдэгт найдаж байгаагаа хэлсэн байна. “Роснефть” компанийн Ерөнхийлөгч И.И.Сечин “Манай хоёр улс уламжлалт найрсаг ах дүүгийн харилцаатай. Цаашид стратегийн чанартай томоохон төслүүдийг харилцан ашигтай, хүндэтгэх зарчмуудыг баримтлан хамтран ажиллах бүрэн боломжтой” гэжээ. Мөн тэрээр “Роснефть” компанийн газрын тосны нөөц, олборлож буй хэмжээ, дэлхийд дээгүүрт орж байгаа талаар танилцууллаа.
Тэгээд олборлож буй түүхий тосны нэгж өртөг нь бусад орны компаниас хамгийн бага байгаа гэв. Мөн төмөр замаар газрын тос тээвэрлэх зардал өндөр тул ОХУ-аас Монгол руу газрын тосны бүтээгдэхүүнийг хоолойгоор нийлүүлэх урт хугацааны гэрээ байгуулан төсөл хэрэгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Энэ асуудлыг талууд харилцан мэдээлэл солилцож судлах шаардлагатай гэж үзсэн байна. Одоогоор ОХУ-ын тал Монгол Улсад баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг гурван улс хоорондын солилцооны зарчмаар нийлүүлэх боломжийг судалж байгаа юм.
0 Сэтгэгдэл
























