Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхийлөгч Майкл Жорданы гарын үсэгтэй бөмбөг бэлэглэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сагсан бөмбөгийн “Хасын хүлэгүүд” багийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад “Хасын хүлэгүүд” клубын гүйцэтгэх захирал, багийн ерөнхий дасгалжуулагч О.Баярцогт, ивээн тэтгэгчид болон тамирчдын төлөөлөл байлцав. Багийн дасгалжуулагч О.Баярцогт “Монгол Улсын Ерөнхийлөгч Та бидний хүсэлтийг хүлээн авч уулзсанд гүнээ талархаж байна. Манай баг Үндэсний лигийн тэмцээнд 2008, 2009, 2010 онд дараалан түрүүлж түүхэн амжилт тогтоосон. Мөн бид энэ онд түрүүлж, түрүүлсэн баг тамирчид нь улсынхаа төрийн тэргүүнтэй уулздаг АНУ-ын жишгийг Монголд тогтоох зорилготой энд хүрэлцэн ирлээ” гэв.
“Хасын хүлэгүүд” клубын ивээн тэтгэгч “Хас” банк, SB Logistics компанийн төлөөлөгчид багийн санхүүжилтийн талаар танилцуулав. Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зочидтой дурсгалын зураг татуулж, баг тамирчдад алдарт Майкл Жорданы гарын үсэгтэй бөмбөг бэлэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сагсан бөмбөгийн “Хасын хүлэгүүд” багийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.Уулзалтад “Хасын хүлэгүүд” клубын гүйцэтгэх захирал, багийн ерөнхий дасгалжуулагч О.Баярцогт, ивээн тэтгэгчид болон тамирчдын төлөөлөл байлцав. Багийн дасгалжуулагч О.Баярцогт “Монгол Улсын Ерөнхийлөгч Та бидний хүсэлтийг хүлээн авч уулзсанд гүнээ талархаж байна. Манай баг Үндэсний лигийн тэмцээнд 2008, 2009, 2010 онд дараалан түрүүлж түүхэн амжилт тогтоосон. Мөн бид энэ онд түрүүлж, түрүүлсэн баг тамирчид нь улсынхаа төрийн тэргүүнтэй уулздаг АНУ-ын жишгийг Монголд тогтоох зорилготой энд хүрэлцэн ирлээ” гэв.
“Хасын хүлэгүүд” клубын ивээн тэтгэгч “Хас” банк, SB Logistics компанийн төлөөлөгчид багийн санхүүжилтийн талаар танилцуулав. Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зочидтой дурсгалын зураг татуулж, баг тамирчдад алдарт Майкл Жорданы гарын үсэгтэй бөмбөг бэлэглэв.
0 Сэтгэгдэл
























