Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Газрын тосны үнэ өсч болзошгүй
Крымийн хойгийн асуудлаас болж Өрнөдийн орнууд Оросын эсрэг олон тооны хориг арга хэмжээ авахаар болжээ. Одоохондоо улс төрийн хориг арга хэмжээ нь тодорхой болсон. Харин эдийн засгийн хориг арга хэмжээний талаарх олон таамаг байна.
Эдгээрийн нэг нь Оросын газрын тос, шатдаг хийг худалдан авахыг бүрэн хориглох. Үүнийг хэрэгжүүлэх боломжтой тухай өрнөдийн цөөнгүй шинжээч мэдэгдэж байгаа. Энэ мэт хамгийн хатуу хориг арга хэмжээг санаачлагч гол улс нь АНУ. Америк нь Оростой хийдэг арилжаанд олон тооны хориг арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Эдгээрийн тоонд Оросоос газрын тос худалдан авахаа зогсоох хүртэлх хатуу арга хэмжээ дурдагдаж байгаа юм.

Гэхдээ Ираны Газрын тосны сайд Бижан Намдар Занганех нь АНУ-ын зүгээс дэлхийн зах зээл дээр Оросын газрын тосыг худалдан авахыг хориглосон арга хэмжээ авч чадахгүй гэдгийг онцолжээ. Хэрэв Америк Оросын газрын тосыг худалдан авахаа зогсоовол дэлхийн зах зээл бүхэлдээ хямралд орохтой зэрэгцэн үр дүн нь урьдчилан таахын аргагүй сөрөг болно гэдгийг сайд дурдсан аж.

Тэрээр “Энэ улсын эсрэг арилжааны хориг тавина гэдэг байж боломгүй зүйл” гэв. Үүний дээр Америкийн зүгээс Оросын газрын тосны экспортын эсрэг хориг арга хэмжээ авбал дэлхийн хэмжээнд газрын тосны үнэ огцом өснө гэдгийг анхааруулав.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан