Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Тбилисийн Гран при-гээс Б.Батгэрэл хүрэл медаль хүртэв



Гүрж улсын нийслэл Тбилиси
хотноо болсон жүдо бөхийн Гран при тэмцээний 66 кг-д хүч сорьсон ОУХМ
Б.Батгэрэл хүрэл медалийн эзэн боллоо.
Тэрбээр эхний тойрогт хийлж, Гүрийн Георги Калданийг ялж, зооны аваргын төлөө ОХУ-ын Камал Хан-Магомедовт ялагдсан. Улмаар дагах барилдаанд тэмцээнийг зохион байгуулагч Гүрж улсын Тристан Пеикришвилийг, Казахстаны Елдос Жумакановыг тус тус ялж хүрэл медалийн тавцанд гарсан байна.
Тбилиси хотноо зохион байгуулсан жүдо бөхийн Гран при тэмцээнд 24 орны эрэгтэй 116, эмэгтэй 75, нийт 191 тамирчин өрсөлдсөн юм. Манай улс ур чадвар өсч яваа есөн залуу тамирчнаа илгээсэн. Үндсэн шигшээ багийн тамирчид Францын жүдочидтой хамтарсан бэлтгэлд хамрагдан эх орондоо байгаа юм. Тбилисийн тус тэмцээнд манай залуу тамирчдаас эмэгтэйчүүдийн 57 кг-д А.Батзул тавдугаар байрт, 52 кг-д Ч.Аззаяа долдугаар байрт шалгарсан байна.



0 Сэтгэгдэл
























