Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Цахиур хагалах “Битүү морь”

Монгол Улсын шайбтай хоккейн шигшээ баг Азийн цомын аварга шалгаруулах VI наадамд гутгаар байр эзэлж хүрэл медалиар энгэрээ мялааж эх орныхоо нэрийг өндөрт өргөөд өчигдөр гэртээ ирлээ. Ази тивийн мөсөн дэвжээнд аваргуудтай хүч үзэн алт биш ч хамгийн их үнэ цэнээр олддог хүрэл медаль хүртсэн тамирчдыг ирсэн даруйд нь ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм. АНЭУ-ын нийслэл Абу-Даби хотноо гуравдугаар сарын 16-22-нд болсон 30 дахь удаагийн Азийн цомын аваргад нийт 12 орны баг тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс манай баг алтан медалийн эрхийн төлөөх тоглолтод Арабын багт 3:1-ийн харь­­цаатай хожигдон хүрэл медалийн болзол хүртсэн аж. Юутай ч, аливаа спортын амжилтын үндэс материаллаг бааз, хангамж, хөрөнгө оруу­лалтаас шалтгаалах нь бий. Бүтэн жилийн дөрвөн сард нь л бэлтгэл хийж байсан ч тив, дэлхийн тэмцээнд тэргүүлэн оролцсоны хувьд манай шиг­шээ багийн тамирчид баат­рууд билээ. Баатруудаас гадна хэний ч төсөөлөөгүй Монголын шигшээ Азийн цо­мын аваргаас хоёр жил да­раа­­­лан хүрэл медаль хүртсэн нь олон ч улс орны тамирчин, мэргэжилтнүүдийг гайхшруулсан сурагтай. Ийм л “битүү морь” өвлийн дөрөвхөн сардаа гадаа талбайд бэлтгэл хийн тивийн хэмжээний томоохон дэвжээнээс хоёр ч удаа медаль хүртсэн нь бахдам амжилт. Цаашдаа ч хоккейн спортын хөгжлийг дэмжиж тэтгэвээс дэлхийд цахиур хагалах буй заа.

Баатруудыг салбарын яам нь хүлээн авч нэр бүхий зургаан хүнд Спортын мастер цол тэмдэг олголоо. Энэ үеэр ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал хэлсэн үгэндээ “Манай улсад өвлийн спорт өндөр хөгжих боломжтой. Тиймдээ ч бид битүү дээвэртэй өвлийн спор­тын ордонтой болох саналыг Засгийн газарт өргөн барьж, концесын гэрээгээр бүтээн байгуулахаар болсон. Эхний ээлжинд газраа шийд­сэн. Харин одоо зураг төслийн ажлыг нэг мөр болгохоор ажил­лаж байна. 2016 он гэхэд бид ямар ч байсан ордон­той болно” хэмээн мө­сөн спортынхонд чихний чимэг болсон сайхан мэдээ дуулгасан юм. Мөн багийн ахлах дасгалжуулагч, хаалгач А.Мэргэний их спортод оруулсан хувь нэмрийг  үнэлж ССАЖЯ-ны Хүндэт жуух бич­гээр шагнасан. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан