Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
“Ардчилал” сонины ойгоор сэтгүүлчид волейболын аваргаа шалгаруулна

Одоогоос 24 жилийн өмнө буюу 1991 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Монголын анхны чөлөөт хэвлэл “Ардчилал” сонин анхны дугаараа өлгийдөн авч эх орны өнцөг булан бүрт чөлөөт хэвлэлийн дуу хоолойг чөдөр, тушаагүй түгээж эхэлсэн. 2007 оны мөн дөрөвдүгээр сарын 1-нээс өдөр тутмын хэвлэл болж өргөжин тэлсэн түүхтэй. Үүсгэн байгуулагдсаар 24 жилийг ардаа үдсэн манай сонины хоёр ч ой давхацсан баяр жил бүрийн энэ өдөр тохиодог билээ.
Ойн хүрээнд, уламжлал болгон зохион байгуулдаг хэвлэл мэдээллийн байгуул­лагуудын волейболын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5, 6-нд буюу ирэх амралтын өдрүүдэд болох гэж байна.

Хэвлэл мэдээллийн сал­барын­хан, сэтгүүлчдийн чө­лөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх, нийтийн биеийн тамирыг сурталчлах зорилго бүхий тус тэмцээнд энэ жил эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 баг оролцохоор мэдүүлгээ өглөө. Өчигдөр болсон техникийн зөвлөлгөөний хур­лын үеэр сугалаагаар оноолт тааруулж багууд дөрвөн хэсэгт хуваагдсан юм.
“МҮОНРТ”, “ММ” агентлаг, “Ардчилал” сонин, “Өдрийн сонин”, “TV9” телевиз, “Өглөөний сонин”, “ETV” телевиз, “www.gogo.mn” сайт, “Зууны мэдээ”, “Монгол ньюс”, “Эх орон” телевиз болон “Хэвлэлийн бирж” гэсэн 13 байгууллагын нийт 24 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх  тэмцээнийг маань “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриатай “Голомт” банк энэ жилээс ивээн тэтгэхээр боллоо. Нийт гурван сая төгрөгийн шагналын сантайгаас алтан медальд 600.000 төгрөг, мөнгөн медаль 400.000, хүрэл медалийг 300.000 төгрөг дагалдахаас гадна эрэгтэй, эмэгтэй шилдэг тоглогч тодруулан тус тус 100 мянган төгрөгөөр урамшуулах юм. Мөн уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй багийн дүнгээр Шилжин явах цом гардуулна. Тэмцээний шагналтнуудад “Талх Чихэр”, “ТомБат” компаниуд бүтээгдэхүүний дээжээсээ бэлэглэнэ.
Тэмцээн, энэ сарын 5-ны 09:00 цагаас “Эх орон”, “ETV” телевизийн эрэгтэй багийн тоглолтоор эхэлнэ.
0 Сэтгэгдэл
Amjilt
Хамгийн их уншсан