НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ
Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ
Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Сонгомол бөхийн аваргууд тодорлоо
Залуучуудын сонгомол барилдааны тэмцээнийг өнгөрсөн ням гарагт спортын төв ордонд зохион байгуулж аваргуудаа тодрууллаа.
Тус тэмцээн нь ирэх зургадугаар сард манай нийслэлд болох Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний сонгомол барилдааны төрөлд оролцох бөхчүүдийг сонгон шалгаруулах зорилгоор зохион явуулжээ. Энэ оны чөлөөт бөхийн залуучуудын УАШТ-д жин тус бүрт 2-10 дугаар байр эзэлсэн 49 бөх хүч, ур чадвараа сорин өрсөлдлөө. Нийслэлийн спорт хороод, клубээс гадна Орхон, Өвөрхангай, Увс аймгаас бөхчүүд иржээ.
Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох дасгалжуулагчид, бөхчүүдийн зөвлөх, Ардын багш Ч.Дамдиншарав тэмцээний талаар “Өнгөрсөн жил манай оронд болсон тивийн аварга шалгаруулах өсвөрийн бөхийн тэмцээний сонгомол бөхийн төрөлд чөлөөтийн УАШТ-д мөнгөн медаль хүртсэн бөхчүүдийг оролцуулсан, манайхан ганц хүрэл медаль авсан. Энэ жил залуучуудын тэмцээнд илүү амжилт гаргах зорилгоор сонгомол барилдааны тэмцээн зохиож байна. Ер нь МЧБХ-ноос сонгомол барилдааныг эх орондоо хөгжүүлэх зорилго тавьж байгаа. Сонгомол барилдааны нисэлттэй мэх, сонгодог мэхүүдийг хийж сурах нь чөлөөтийнхөнд хүртэл ашигтай. Энэ тэмцээнд түрүүлсэн бөхчүүд нь тивийн тэмцээнд орно. Гавьяат тамирчин Ц.Нацагдорж сонгомолын багийг хариуцан зөвлөхөөр ажиллаж байна. Удахгүй Өвөрмонголын бөхчүүдтэй 14 хоногийн хамтарсан бэлтгэлийг Хөх хотод хийнэ. Хятадын бөхчүүд сонгомолын төрөлд давгүй. Тэд ДАШТ-д дөрөвт орж байсан” гэв.
Тэмцээний дүнг танилцуулахад, 50 кг-д А.Даваажаргал /”Аварга” биеийн тамирын дээд сургууль/, 55 кг-д П.Эрдэнэбилэг /”Алдар” спорт хороо/, 60 кг-д Ханбүргэд /”Алдар” спорт хороо/, 66 кг-д С.Амарсайхан /”Харгант Цамхаг” клуб/, 74 кг-д Д.Төгс-Эрдэнэ /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль/, 84 кг-д Г.Төрмөнх /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль/, 96 кг-д Ө.Батзул /Орхон аймаг, “Хангарьд” клуб/, 120 кг-д А.Дэлгэрхангай /Сонгино-Хайрхан дүүрэг,Ирээдүй” цогцолбор сургууль/нар тэргүүлж тус тус алтан медалийн эзэд боллоо.
Залуучуудын сонгомол барилдааны тэмцээнийг өнгөрсөн ням гарагт спортын төв ордонд зохион байгуулж аваргуудаа тодрууллаа.Тус тэмцээн нь ирэх зургадугаар сард манай нийслэлд болох Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний сонгомол барилдааны төрөлд оролцох бөхчүүдийг сонгон шалгаруулах зорилгоор зохион явуулжээ. Энэ оны чөлөөт бөхийн залуучуудын УАШТ-д жин тус бүрт 2-10 дугаар байр эзэлсэн 49 бөх хүч, ур чадвараа сорин өрсөлдлөө. Нийслэлийн спорт хороод, клубээс гадна Орхон, Өвөрхангай, Увс аймгаас бөхчүүд иржээ.

0 Сэтгэгдэл