Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Азийн аваргын төлөө хүч үзэх бөхчүүд тодорлоо
Казахстаны Астана хотноо энэ сарын 23-26-нд зохион байгуулах чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүч, ур чадвараа сорин барилдах Монголын баг тамирчдын нэрс тодорчээ.

Баг тамирчдын тухайд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жинд бүрэн бүрэлдэхүүнээр оролцох бөгөөд шигшээ багийг ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, Б.Батбаяр, Д.Батням, Т.Энхтуяа нар дасгалжуулж тивийн аваргад өрсөлдөнө. Мөн олон улсын шүүгч Х.Ганболд шүүгчээр ажиллана. 2006 онд тивийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион явуулсан туршлагатай Казахстан улс энэ удаа Астана хотын 2700 хүний суудалтай “Даулет” цогцолборт хийхээр төлөвлөжээ.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зорих Монголын багт, эрэгтэйчүүдээс 57 кг-д ОУХМ Д.Цогтбаатар, 61 кг-д Н.Лхамгармаа /хоёул Алдар/ 65 кг-д Б.Батмагнай /Ажнай/, 70 кг-д ОУХМ Б.Батзориг /Хилчин/,74 кг-д ОУХМ П.Өнөрбат /Хасу Мегаватт/, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн /Аврагч/, 96 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга /Ганьт/, 125 кг-д ОУХМ Н.Золбоо /Харгант цамхаг/ барилдах бол эмэгтэй бөхчүүдээс 48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл /Хангарьд/, 53 кг-д ОУХМ Э.Даваачимэг /Хилчин/, 55 кг-д ОУХМ П.Орхон /Алдар/, 58 кг-д Б.Шоовдор /Цастын барс/, 60 кг-д ОУХМ С.Цэрэнчимэд /Алдар/, 63 кг-д ОУХМ Б.Нямгэрэл /Хангарьд/, 69 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг /Хилчин/, 75 кг-д Г.Уртнасан /Өвөрхангай/ нар барилдахаар болжээ.
Дашрамд сонирхуулахад, Монголын баг тамирчид Ази тивийн АШТ-ээс өмнө нь эрэгтэйчүүд 23 алт, 25 мөнгө, 36 хүрэл, эмэгтэйчүүдийн гурван алт, 19 мөнгө, 25 хүрэл, нийт 131 медаль хүртээд байгаа юм. Хамгийн сүүлд ОУХМ Ч.Ганзориг 2006 онд, эмэгтэйчүүдээс гавьяат тамирчин Ц.Энхжаргал 2007 онд Ази тивийн аварга болж байв.

0 Сэтгэгдэл
Battsetseg
Battsetsegiig Davgaa havchaad bgaa um bhdaa
2014.04.11