Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Хятадын “хамгийн хамгийн” хонгил замууд
1.Манай гаригийн хамгийн өргөн хонгил

Энэ бол 2009 онд Шанхай хотод нээсэн хонгил зам. Хотын төвыг Чунминдао аралтай холбох энэ хонгил 15,5 метр өргөн болохоор дэлхийн дээд амжилт тогтоосон. Нийтдээ 730 орчим метр энэ хонгилыг барихад Хятадын эрх баригчид 1,85 тэрбум доллар зарцуулсан гэдэг. Чунминдао арал Шанхай хотын хүн амын 5 орчим хувь нь амьдарч, хотын ДНБ-ний 1,5 хувийг бүрдүүлдэгч энэ замын нээснээр эрчимтэй хөгжинө гэж үзэж байгаа юм байна.

2. Хамгийн өндөр ууланд байдаг төмөр замын хонгил


Цинхай мужид Циляньшанийн уулан дундуур 10 орчим км үргэлжилдэг энэ гайхамшигт байгууламж далайн түвшнээс 4300 метрийн өндөрт байдаг. Энэ хонгил нь Урумчи-Ланьжоугийн 1700 км хурдны төмөр замын төсөл хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ замыг барьж дуусгаснаар 200 км цагийн хурдтай галт тэрэгний хөдөлгөөн нээгдэх юм.

3. Хамгийн өндөр уулан дахь авто замын хонгил


Төвдийн нийслэл Лхасыг Чэнду хоттой холбодог замын энэ хонгил далайн тевшнээс 4000 метрийн өндөрт 7 км үгэлжилдэг. Энэ замыг 2016 онд барьж дуусгана. Энэ замыг барьж дуусгаснаар өнөөдөр 2 цаг орчим явдаг хугацааг 10 минут болгож богиносгох юм.

4. Ази дахь хамгийн урт хонгил

Жуннаньшанийн авто замын 18 метр урттай  хонгил хана туурга нь ер бусын дизаин хийцтэй. 2007 онд ашиглалтад оруулсан энэ хонгилын хана дээвэр нь тэнгэр, моддын өнгөөр гэрэлтдэг. Шэньси мужийн Циньлинийн уулан дахь энэ хонгил Азидаа хамгийн уртад орно.

1.    Усан доорхи хамгийн урт хонгил барьж эхэллээ


Умард Хятадын Далян болон Яньтай хорё боомтыг холбосон 123 км хонгилыг усан доогуур тавихад хятад 36 тэрбужм доллар зарцуулна гэнэ. Одоо хуурай замаар 1400 км зам туулдаг бол энэ хонгил ашиглалтад орсноор цагт 220 км хурдан давхиж 8 цагийн дотор л нөгөө боомтод очдог болох нь. Энэ төсөл хэрэгжвэл өнөөдөр хамгийн уртад орж байгаа японы Хоккайдо болон Хонсюгийн хонгил, Англи-Францыг холбосон Ла-Маншийн хонгилын дээд амжилтыг эвдэнэ. Хятадын энэ хонгил далайн 30 метрийн гүнд байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан