Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Д.Жаргалсайхан: Багаа дэмжээд, медаль авах урам хайрлаарай

Манай улсад анх удаа зохион байгуулж буй гандболын олон улсын тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ. Олон улсын болон Азийн гандболын холбоотой хамтран зохион байгуулж буй тэмцээний талаар Монголын Гандболын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайханаас тодрууллаа.

-Гандболын олон улсын тэмцээнийг манайх анх удаа зохион байгуулж бай­­на. Онцлог зүйл нь юу байна?
-Тийм ээ, манай улсын хувьд анхны тэмцээн учраас спорт сонирхогчдоо Буянт-Ухаа спортын ордонд хү­рэлцэн ирж үзээд, Мон­го­лын­хоо баг тамирчдыг дэм­жин, медаль хүртэх урам хайрлаасай гэж хүсч байна. Тэмцээн маань гандболын спор­тыг сурталчлан дэлгэ­рүүлж, тамирчдынхаа ур чад­варыг сайжруулахад том алхам болно гэж бид найдаж бай­гаа. Бид тэмцээнээ олон улсын стандартад нийц­сэн өндөр хэмжээнд зо­хион байгуулахын тулд Фран­цаас зориулалтын шал оруулж ирсэн. Ингэснээр цаа­шид гандболын тэмцээн урал­даандаа байнга ашиглах бо­ломж­той болж байгаа юм.

-Тэмцээнд хэчнээн улс орон оролцох вэ?
-Зүүн Азийн болон зүүн өмнөд бүсийн орнуудыг орол­цуулахаар ОУГХ-ноос ху­ваарь гаргасан. БНАСАУ, Тай­вань, Хонконг, Макао, Вьет­нам, Монгол гэсэн зур­гаан улсын эрэгтэй, эмэгтэй нийт 10 багийн 200 гаруй та­мирчин оролцоно.

-Тоглолтыг ямар жур­маар явуулах вэ?
-Тэмцээнд эрэгтэй, эмэг­тэй тус бүр таван баг оролцож байгаа учраас тойргоор авар­га баг нь тодорно. Хожсон баг нь хоёр оноо, тэнцсэн баг нь нэг оноо авах юм. Гандболын олон улсын дүрмийн дагуу нэг талдаа 30 минут тоглоно. 

-Тэмцээнд оролцох тамирчдын насыг харвал голдуу залуучууд байсан?
-Олон улсын гандболын холбооноос насны хязгаар тогтоож өгсөн. Эрэгтэй та­мирчид 1994 оноос хойш төрсөн 20 нас хүртэлх насны залуус байгаа бол эмэгтэйчүүд нь 19 хүртэлх насныхан.

-Шүүгчдийн тухайд?
-Тэмцээнийг шүүхээр улс бүрээс олон улсын зэрэг­лэлийн хоёр шүүгч ирсэн.

-Манай шигшээ баг бэлтгэл сургуулилтаа хэр сайн базаасан бэ?
-Шигшээ баг маань Мон-Алтиус, МУБИС болон Хөлбөмбөгийн футзалын ордонд бэлтгэлээ хийсэн. Одоо ч Буянт-Ухаа ордонд бэлтгэлээ хийж байгаа.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан