96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Манай улс 373.5 мянган га-д тариалалт хийхээр болжээ
ҮХААЯ-наас энэ оны тариалалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Энэ онд 373.5 мянган га-д тариалалт хийхээр болжээ. Үүнээс улаанбуудай 304,5 мянган га-д, төмс 15,5 мянган га-д, хүнсний ногоо 8,3 мянган га-д, малын тэжээл 10,3 мянган га-д, тосны ургамал 24,1 мянган га-д тус тус тариалахаар төлөвлөсөн байна. Төлөвлөснөөр явбал ирэх намар улаанбуудай 426 мянган тонн, төмс 198 мянган тонн, хүнсний ногоо 106 мянган тонн, малын тэжээл 25.9 мянган тонн, тосны ургамал есөн мянган тонныг хураан авах урьдчилсан тооцоо гарчээ. Түүнчлэн энэ жилийн хувьд нийт 329,5 мянган га-д уринш боловсруулахаар төлөвлөсөн бөгөөд хаврын тариалалт ирэх тавдугаар дугаар сарын 1-25-ны хооронд явах аж.
Албаныхны өгсөн мэдээллээр хаврын тариалалтад 48.0 мянган тонн буудайн үр шаардлагатай. Иймд нөөцөлсөн 33,0 мянган тонн үр дээрээ нэмээд 11.5 мянган тонн үрийн буудай импортлохоор болжээ. Энэ хүрээнд гэрээ байгуулж тариалалтаас өмнө үрээ бүрэн оруулж, хуваарилан олгохоор ажиллаж байна хэмээн тус яамны дэд сайд Ц.Туваан хэллээ. Тэрээр “Одоогоор улсын нөөцөд буюу Онцгой байдлын албаны үрийн нөөцөд 5000 тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 1,2 мянган тонн үр байгаа. Иймээс энэ жилийн тариалалтад үрнээс болж хугацаа алдах асуудал гарахгүй” гэсэн юм.
Энэ онд Засгийн газраас тариаланчдад өгдөг урамшуулал хэвээр үргэлжлэх бөгөөд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн өр авлагадаа тооцон авах нэг тонн хүнсний буудайн доод үнийг 460 мянган төгрөгөөр тогтсон гэдгээ мэдэгдлээ. Тус сангийнхан буудайн үрийг аж ахуйн нэгжүүдэд 20 хувийн урьдчилгаа төлбөртэй, үлдэгдлийг ургацаас тооцон төлүүлэх гэрээгээр олгоно гэсэн зарчим баримталж байгаа аж. Харин төлөвлөсөн хэмжээнд тариалах үрийн төмс, хүнсний ногооны үрийн нөөц бий гэлээ.
Түүнчлэн энэ оны ургацаас эхлэн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн өр авлагадаа тооцон авах нэг тонн хүнсний буудайн доод үнийг 460 мянган төгрөг байхаар шийдвэрлэсэн гэдгээ мэдэгдлээ. Хаврын тариалалтад 2100 трактор, 1700 үрлүүр, 3200 хөрс боловсруулах чиргүүл, дүүжин машин ажиллах бөгөөд техникийн бэлэн байдал 80 хувьтай байгаа гэнэ. Эдгээр техникийн хангамж нь тариалалтын ажлыг 21 хоногт багтаан дуусгах боломжтой гэж албаныхан хэллээ. Урьдчилсан байдлаар энэ оны тариалалтад 6.2 мянган тонн шатахуун шаардлагатай гэж гарчээ. Тариаланчдад тулгардаг эл асуудлыг шийдэхийн тулд шатахууныг 50 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр, үлдэгдлийг намрын ургацаас төлөх нөхцөлөөр олгохоор болж, НИК, МТ компаниудтай гэрээ хийж эхэлсэн байна. Харин тус сангаас ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатайгаар зээлээр тариаланчдадаа олгохоор болжээ.
ҮХААЯ-наас энэ оны тариалалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Энэ онд 373.5 мянган га-д тариалалт хийхээр болжээ. Үүнээс улаанбуудай 304,5 мянган га-д, төмс 15,5 мянган га-д, хүнсний ногоо 8,3 мянган га-д, малын тэжээл 10,3 мянган га-д, тосны ургамал 24,1 мянган га-д тус тус тариалахаар төлөвлөсөн байна. Төлөвлөснөөр явбал ирэх намар улаанбуудай 426 мянган тонн, төмс 198 мянган тонн, хүнсний ногоо 106 мянган тонн, малын тэжээл 25.9 мянган тонн, тосны ургамал есөн мянган тонныг хураан авах урьдчилсан тооцоо гарчээ. Түүнчлэн энэ жилийн хувьд нийт 329,5 мянган га-д уринш боловсруулахаар төлөвлөсөн бөгөөд хаврын тариалалт ирэх тавдугаар дугаар сарын 1-25-ны хооронд явах аж.Албаныхны өгсөн мэдээллээр хаврын тариалалтад 48.0 мянган тонн буудайн үр шаардлагатай. Иймд нөөцөлсөн 33,0 мянган тонн үр дээрээ нэмээд 11.5 мянган тонн үрийн буудай импортлохоор болжээ. Энэ хүрээнд гэрээ байгуулж тариалалтаас өмнө үрээ бүрэн оруулж, хуваарилан олгохоор ажиллаж байна хэмээн тус яамны дэд сайд Ц.Туваан хэллээ. Тэрээр “Одоогоор улсын нөөцөд буюу Онцгой байдлын албаны үрийн нөөцөд 5000 тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 1,2 мянган тонн үр байгаа. Иймээс энэ жилийн тариалалтад үрнээс болж хугацаа алдах асуудал гарахгүй” гэсэн юм.

0 Сэтгэгдэл