Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Гурван их аварга 13 жилийн дараа дахин хүч үзнэ
Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаа буюу Маакүүчи-д 13 жилийн дараа дахин гурван Их аварга /Хакүхо М.Даваажарга, Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд/ хүч үзэх гэж байна.
Өнгөрсөн пүрэв гарагт Японы Сүмо бөхийн холбооноос тавдугаар сарын 11-нд Токио хотноо эхлэх зуны тэмцээний Банцүкэ-г зарласан. Одоогоос 13 жилийн өмнө 2001 оны нэгдүгээр сарын башёд Акебоно, Таканохана, Мүсашимарү нарын гурван Их аварга хүч үзэж байжээ. Ирэх сарын башёгийн Макүүчи-д Монголын 10 бөх гарч барилдана.
Шинэ гарсан банцүкэгээр Араваши Э.Дөлгөөн дээд зиндаанд дэвшчээ. Тэрбээр Макүүчид барилдах эрх авсан Монголын 21, гадаадын 43 дахь бөх болж байгаа юм. Монгол Улсын начин, гавьяат тамирчин Л.Эрхбаярын хүү Дөлгөөний хувьд мэргэжлийн сүмо бөхөд 12 жил буюу 68 башёд барилдаж байж дээд зиндаанд дэвшиж байгаа нь гадаад бөхчүүд дотроо сүүлээсээ хоёр дахь бөх болж байна. Түүний ард 72 башёд барилдаж байж дээд зиндаанд дэвшсэн Америкийн Сэнторюү бичигджээ. Монголын сумочдоос Жюүрёо-д долоон бөх хүчээ сорин барилдана.
Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаа буюу Маакүүчи-д 13 жилийн дараа дахин гурван Их аварга /Хакүхо М.Даваажарга, Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд/ хүч үзэх гэж байна.Өнгөрсөн пүрэв гарагт Японы Сүмо бөхийн холбооноос тавдугаар сарын 11-нд Токио хотноо эхлэх зуны тэмцээний Банцүкэ-г зарласан. Одоогоос 13 жилийн өмнө 2001 оны нэгдүгээр сарын башёд Акебоно, Таканохана, Мүсашимарү нарын гурван Их аварга хүч үзэж байжээ. Ирэх сарын башёгийн Макүүчи-д Монголын 10 бөх гарч барилдана.

0 Сэтгэгдэл