Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
МИАТ “Боинг” компаниас шинэ онгоц түрээслэнэ
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК АНУ-ын “Боинг” компаниас “Б737-800” маркийн шинэ онгоцыг түрээсийн зарчмаар авахаар болжээ. Энэхүү шинэ онгоц нь энэ сарын 11-нд Чингис хаан олон улсын нисэх буудалд газардах юм байна.
Энгийн ангиллын 150, бизнес ангиллын 12 суудалтай Боинг 737-800 онгоц нь орчин үеийн техник технологийн дэвшлийн хүчээр нислэгийн аюулгүй байдлыг илүү баталгаатай хангана хэмээн албаныхан хэллээ. Тодруулбал алсын зайн олон цагийн нислэгээр зорчигчдыг бага чилээх, уйдаахгүй байлгах үүднээс тусгайлсан тоног төхөөрөмжүүдийг суурилуулжээ. Түүнчлэн тус онгоц нь тэнгэрийг илтгэсэн бүдэг цэнхэр өнгийн дотоод засалтай бөгөөд бизнес ангиллын суудлууд нь зорчигчдод Монголын болон Холливудын киног дуу дүрсийн өндөр чанартайгаар үзэх “Inflight Entertainment” программтай аж. Ийнхүү “МИАТ” ТӨХК нь өнгөрсөн жилийн тавдугаар сарын 15-нд өөрийн эзэмшлийн шинэ “Боинг 767-300” онгоцоо хүлээн авч байсан бол дахин шинэ онгоцтой болж байна.
amjilt. ta nar mundag shuu
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК АНУ-ын “Боинг” компаниас “Б737-800” маркийн шинэ онгоцыг түрээсийн зарчмаар авахаар болжээ. Энэхүү шинэ онгоц нь энэ сарын 11-нд Чингис хаан олон улсын нисэх буудалд газардах юм байна.Энгийн ангиллын 150, бизнес ангиллын 12 суудалтай Боинг 737-800 онгоц нь орчин үеийн техник технологийн дэвшлийн хүчээр нислэгийн аюулгүй байдлыг илүү баталгаатай хангана хэмээн албаныхан хэллээ. Тодруулбал алсын зайн олон цагийн нислэгээр зорчигчдыг бага чилээх, уйдаахгүй байлгах үүднээс тусгайлсан тоног төхөөрөмжүүдийг суурилуулжээ. Түүнчлэн тус онгоц нь тэнгэрийг илтгэсэн бүдэг цэнхэр өнгийн дотоод засалтай бөгөөд бизнес ангиллын суудлууд нь зорчигчдод Монголын болон Холливудын киног дуу дүрсийн өндөр чанартайгаар үзэх “Inflight Entertainment” программтай аж. Ийнхүү “МИАТ” ТӨХК нь өнгөрсөн жилийн тавдугаар сарын 15-нд өөрийн эзэмшлийн шинэ “Боинг 767-300” онгоцоо хүлээн авч байсан бол дахин шинэ онгоцтой болж байна.
0 Сэтгэгдэл
2014.05.08
























