Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Зүүн Азийн жүдочид Улаанбаатарын дэвжээнд хүч сорьж эхлэв
Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах долоо дахь удаагийн тэмцээн өнөөдөр өглөө Улаанбаатар хотноо “Буянт Ухаа” спортын цогцолбор төвд эхэллээ.
Зүүн Азийн жүдо бөхийн холбоотой хамтран Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ноос тус тэмцээнийг зохион байгуулж байгаа юм. Тавдугаар сарын 9-10-нд энэхүү тэмцээнд Монгол, БНХАУ, Япон, БНСУ, БНАСАУ, Хятадын Тайвань, Макао, Гуам, Хонконгийн жүдочид алт, мөнгө, хүрэл медалийн төлөө ур чадвараа сорин өрсөлдөнө.

Монгол Улсын нийслэлд өмнө нь 2006 онд Зүүн Азийн анхдугаар тэмцээнийг амжилттай зохион байгуулж байсан бөгөөд энэ удаа хоёр дахь удаагаа зохион явуулж байна. Улаанбаатар хот 2019 оны Зүүн Азийн наадмыг зохион байгуулах эрх авахыг зорьж байгаа бөгөөд Хот захиргаанаас Зүүн Азийн болон олон улсын төрөл бүрийн спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулах зорилт дэвшүүлэн ажиллахаар төлөвлөжээ. Уг зорилтын хүрээнд зохион байгуулж байгаа анхны тэмцээн нь жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах долдугаар тэмцээн болж байна. Өнөөдөр тус тэмцээний эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн аваргуудыг тодруулах бол маргааш багийн аваргыг шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах юм. Энэхүү тэмцээний албан ёсны нээлтийн ёслолын ажиллагаа үдээс хойш 15 цагаас болно.

Дашрам сонирхуулахад, Монголын жүдочид өмнөх Зүүн Азийн АШТ-үүдээс нийтдээ нэг алт, 11 мөнгө, 32 хүрэл медаль хүртээд байгаагаас Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар 2006 оны Улаанбаатарын тэмцээнд 66 кг-д барилдаж Зүүн Азийн аварга болж байсан юм.






ЗӨВ ШҮҮ
Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах долоо дахь удаагийн тэмцээн өнөөдөр өглөө Улаанбаатар хотноо “Буянт Ухаа” спортын цогцолбор төвд эхэллээ.Зүүн Азийн жүдо бөхийн холбоотой хамтран Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ноос тус тэмцээнийг зохион байгуулж байгаа юм. Тавдугаар сарын 9-10-нд энэхүү тэмцээнд Монгол, БНХАУ, Япон, БНСУ, БНАСАУ, Хятадын Тайвань, Макао, Гуам, Хонконгийн жүдочид алт, мөнгө, хүрэл медалийн төлөө ур чадвараа сорин өрсөлдөнө.

Монгол Улсын нийслэлд өмнө нь 2006 онд Зүүн Азийн анхдугаар тэмцээнийг амжилттай зохион байгуулж байсан бөгөөд энэ удаа хоёр дахь удаагаа зохион явуулж байна. Улаанбаатар хот 2019 оны Зүүн Азийн наадмыг зохион байгуулах эрх авахыг зорьж байгаа бөгөөд Хот захиргаанаас Зүүн Азийн болон олон улсын төрөл бүрийн спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулах зорилт дэвшүүлэн ажиллахаар төлөвлөжээ. Уг зорилтын хүрээнд зохион байгуулж байгаа анхны тэмцээн нь жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах долдугаар тэмцээн болж байна. Өнөөдөр тус тэмцээний эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн аваргуудыг тодруулах бол маргааш багийн аваргыг шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах юм. Энэхүү тэмцээний албан ёсны нээлтийн ёслолын ажиллагаа үдээс хойш 15 цагаас болно.

Дашрам сонирхуулахад, Монголын жүдочид өмнөх Зүүн Азийн АШТ-үүдээс нийтдээ нэг алт, 11 мөнгө, 32 хүрэл медаль хүртээд байгаагаас Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар 2006 оны Улаанбаатарын тэмцээнд 66 кг-д барилдаж Зүүн Азийн аварга болж байсан юм.







0 Сэтгэгдэл
2014.05.10
























