Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Иранаас авсан нефтийнхээ оронд будаа, элсэн чихэр өгнө
Иран улс Энэтхэгээс будаа, элсэн чихэр зэрэг хүнсний бүтээгдэхүүн авахаар бартерын гэрээ байгуулжээ. Энэтхэгийн тал Иранаас газрын тос их хэмжээгээр худалдан авдаг байсан ч АНУ-ын Тегеранд тавьсан хоригийн улмаас үргэлжлүүлэн худалдаа хийх боломжгүй болсны дээр өмнө импортолсон нефтийнхээ төлбөрийг ам.доллараар хийх боломжгүй болжээ. Тиймээс Ираны төлөөлөгчид Энэтхэгт ирж хэлэлцээр хийсний дүнд төлбөрийнхөө 45 хувийг рупигээр хийж, үлдсэн хэсэгт нь хүнсний бүтээгдэхүүн авахаар тохирсон аж.
Вашингтоны Тегеранд тавьсан хоригоос шалтгаалан Энэтхэгийн тал Иранаас худалдан авах газрын тосныхоо хэмжээг бууруулж байгаа юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон саяхан Энэтхэгт айлчлахдаа үүнийг нь сайшааж, цаашид бүр багасгахыг дахин уриалсан. Гэвч жил ирэх тусам нэмэгдсээр буй дотоодынхоо нефтийн эрэлтийг хангахын тулд Иранаас газрын тос импортлохоос өөр аргагүй гэдгийг  Энэтхэгийн эрх баригчид мэдэгдэж байна.
Энэтхэгийн газрын тосны импортын 12 орчим хувийг Иран бүрдүүлдэг байсан ч дээрх хоригийн улмаас есөн хувь болж буурчээ. Одоо хоёр улсын жилийн худалдаа эргэлт 14 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй бөгөөд энэ тоог дунд хугацаанд 24 тэрбум болгохоор зорьж байгаа аж.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан