Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Шинжээчид дэлхийн эдийн засгийн талаар өөдрөг үзэлтэй байна
Санхүүчид дэлхийн эдийн засгийн төлөв байдлын талаар өөдрөг үзэлтэй байгааг “Bloomberg”-гээс явуулдаг санал асуулга харуулсан байна. Санал асуулгад оролцогсдын 40 хувь нь дэлхийн эдийн засаг хөгжиж байна гэсэн бол 43 хувь нь тогтвортой гээд дөнгөж 12 хувь нь л уналтын байдалтай байна гэж үзжээ.
“Bloomberg” 2009 оноос эхлэн улирал болгон өөрийнх нь үйлчилгээг авдаг банкны эзэд, худалдаачид, мөнгөний гүйлгээ хийдэг менежерүүдээс дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн хэтийн төлөвийг асуудаг болсон.
Хамгийн сүүлийн санал асуулгад оролцсон мэргэжилтнүүдийн 44 хувь нь хөрөнгө оруулалт хийхэд хамгийн таатай улс Америк гэжээ. Харин 32 хувь нь Европын холбооны эдийн засгийг хоёрдугаарт явна гэж үнэлсэн байна. Гэхдээ Европын холбоонд үүсч магадгүй дефляци буюу мөнгөний ханш нэмэгдэхээс түгшиж байгаа гэдгээ хэлжээ. Асуулгад оролцсон хүмүүсийн 75 хувь нь дефляцийг инфляцаас илүү аюултай гэж мэдэгдсэн. Үүний дээр Португаль гэх мэтийн зарим улс дефляцийн бүсэд ороод эхэлсэн байгаа нь түгшүүр төрүүлж байгаа гэнэ. Европын холбооны 18 орны нийт инфляцын хэмжээ дөрөвдүгээр сард 0,7 хувь байсан нь төлөвлөөд байсан хоёр хувийн инфляц гэдгийн дөнгөж гуравны нэгд хүрч байгааг анхааруулсан аж.
Манай урд хөршийн эдийн засгийн төлөв байдлын хувьд асуулгад оролцогсдын дийлэнх нь 2012 оны есдүгээр сараас хойш хамгийн муу байдалтай байна гэжээ. Ингэхдээ есөн хувь нь Хятадын эдийн засаг сайжирч байгаа гэсэн бол 47 хувь муудаж байгаа, 41 хувь нь тогтвортой байгаа гэж дүгнэжээ. Хятадын удирдлагын нэн тэргүүнд хэрэгжүүлэх ёстой зүйлийн тоонд авлигатай тэмцэх, хүнд байдалд орсон санхүүгийн салбараа анхаарах гэсэн байна.
Харин манай хойд хөршийн тухайд асуулгад хамрагдсан 10 хүн тутмын долоо нь эдийн засаг нь унаж байгаа гэсэн бол нийт оролцогсдын 45 хувь нь Украйны үйл явдалтай холбоотойгоор Оросын компаниудын хувьцааг зарахыг зөвлөжээ.
Санхүүчид дэлхийн эдийн засгийн төлөв байдлын талаар өөдрөг үзэлтэй байгааг “Bloomberg”-гээс явуулдаг санал асуулга харуулсан байна. Санал асуулгад оролцогсдын 40 хувь нь дэлхийн эдийн засаг хөгжиж байна гэсэн бол 43 хувь нь тогтвортой гээд дөнгөж 12 хувь нь л уналтын байдалтай байна гэж үзжээ. “Bloomberg” 2009 оноос эхлэн улирал болгон өөрийнх нь үйлчилгээг авдаг банкны эзэд, худалдаачид, мөнгөний гүйлгээ хийдэг менежерүүдээс дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн хэтийн төлөвийг асуудаг болсон.

0 Сэтгэгдэл