Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Төмөр замын рэйлбус автобусууд маргааш ирнэ
Зам, тээврийн салбарын томоохон зорилтууд ажил хэрэг болж эхэлж буй. Өнгөрөгч долоо хоногт МИАТ компани хоёр дахь шинэ Боинг онгоцоо, УБТЗ-ынхан шинэ суудлын вагонуудаа хүлээж авсан билээ. Тэгвэл маргааш хотын нийтийн тээвэрт үйлчлэх төмөр замын автобусаа хүлээж авахаар болжээ. “Улаанбаатар төмөр зам”-аас РА-2 маягийн 136 хүний суудалтай, 350-400 хүн зорчих боломжтой, 1 замтай үед өдөрт 3 удаа, хос замтай үед өдөрт 6 удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих РА-2 маягийн “Railbus”-ыг оруулж ирж, хотын нийтийн тээвэрт явуулахаар болсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн санаачилгаар Зам, тээврийн яам болон УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхний дэмжлэгээр дээрх үйлчилгээ удахгүй эхэлнэ. Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь нийтийн тээвэрт ашиглах, авто замын түгжрэлийг сааруулах, иргэд зорчигчдын тохь тухыг хангаж, цаг хугацааг хэмнэхийн тулд төмөр замын автобус явуулж буй юм.
Улаанбаатар төмөр зам өөрсдийн зардлаар бүтээн байгуулалт, засвар, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд ирэх сарын 6-наас эхлэн рэйлбус Толгойт-Амгалангийн чиглэлд зорчигчдод үйлчилж эхлэх юм байна. Шинэхэн рэйлбусыг хүлээж авах ёслолын ажиллагаа маргааш 11:30 цагт “Улаанбаатар төмөр зам”-ын төв буудалд болох бөгөөд энэхүү арга хэмжээнд Зам, тээврийн сайд А.Гансүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон холбогдох албаныхан урилгаар оролцох ажээ.

0 Сэтгэгдэл