Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Цагдаа нар өвөрмөц зөвлөгөө гаргажээ
Дэлхийн хөлбөмбөгийн аварга
шалгуурлах тэмцээн эхлэх өдөр ойртох тусам Бразильтай холбоотой янз
бүрийн дуулиант мэдээлэл гарах болсон. Наад зах нь Бразилийн цагдаа нар
дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ирэх гадаадын жуулчдад
зориулан аюулгүй байдлаа хангах гарын авлага гаргажээ.
Энэ гарын авлагад дээрэмчдийн халдлагад өртсөн үед”Эсэргүүцэхгүй, хашгирахгүй, маргалдахгүй байх”-ыг жуулчдад зөвлөсөн аж. Жуулчид шуугиан тарьж, ямар нэгэн байдлаар эсэргүүцвэл амиа алдах магадлал эрс нэмэгдэнэ гэдгээр цагдаа нар өвөрмөц гарын авлагаа зөвтгөж.
Мөн жуулчдыг хулгайч дээрэмчдийн анхаарал татахуйц үнэт зүйлсээ ил гаргахгүй, орой үдшийн цагаар гадагшаа гарахгүй байхыг анхааруулав.
Бразиль нь гэмт хэргийн түвшингээрээ дэлхийд хамгийн дээгүүрт ордог, хүн амд ногдох аллагын тоогоор ч тэргүүлдэг орон юм. Ялангуяа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдах том хотуудын ядуусын хороололд гэмт хэрэг гарах нь хамгийн их байдаг аж.
Дэлхийн хөлбөмбөгийн аварга
шалгуурлах тэмцээн эхлэх өдөр ойртох тусам Бразильтай холбоотой янз
бүрийн дуулиант мэдээлэл гарах болсон. Наад зах нь Бразилийн цагдаа нар
дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ирэх гадаадын жуулчдад
зориулан аюулгүй байдлаа хангах гарын авлага гаргажээ. Энэ гарын авлагад дээрэмчдийн халдлагад өртсөн үед”Эсэргүүцэхгүй, хашгирахгүй, маргалдахгүй байх”-ыг жуулчдад зөвлөсөн аж. Жуулчид шуугиан тарьж, ямар нэгэн байдлаар эсэргүүцвэл амиа алдах магадлал эрс нэмэгдэнэ гэдгээр цагдаа нар өвөрмөц гарын авлагаа зөвтгөж.

0 Сэтгэгдэл