Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
О.Гүндэгмаа дахин тэргүүлж эхэллээ
Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Гүндэгмаа их спортдоо эргэн ирээд удаагүй ч дотоодын тэмцээнд амжилттай оролцож эхэллээ.
Тэрбээр өчигдөр Монголын буудлагын спорт холбооны цомын төлөөх чансаа тогтоох тэмцээний дөрөвдүгээр шатанд дахин тэргүүлэв. Тэмцээнд О.Гүндэгмаа 583 оноогоор нэгдүгээр байрт шалгарсан бол 580 оноотой ОУХМ Ц.Мөнхзул хоёр, ОУХМ Т.Баярцэцэг 572 оноотой гуравдугаар байрыг тус тус эзэлжээ.
Лондонгийн олимпийн дараа ихэр хүүхдүүдээ төрүүлж, их спортоос хэсэг хугацаанд хөндийрсөн О.Гүндэгмаа энэ сарын эхээр “Буудагч” клубын нэрэмжит тэмцээнээс алтан медаль хүртэж өөрийн байр сууриа бататгасан. Тэрбээр ирэх есдүгээр сарын 6-20-нд Испанид болох ДАШТ-д өрсөлдөж 2016 оны олимпийн эрхийн төлөө цэц мэргэнээ сорих зорилготой бэлтгэлээ базааж байгаа юм.
Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Гүндэгмаа их спортдоо эргэн ирээд удаагүй ч дотоодын тэмцээнд амжилттай оролцож эхэллээ.Тэрбээр өчигдөр Монголын буудлагын спорт холбооны цомын төлөөх чансаа тогтоох тэмцээний дөрөвдүгээр шатанд дахин тэргүүлэв. Тэмцээнд О.Гүндэгмаа 583 оноогоор нэгдүгээр байрт шалгарсан бол 580 оноотой ОУХМ Ц.Мөнхзул хоёр, ОУХМ Т.Баярцэцэг 572 оноотой гуравдугаар байрыг тус тус эзэлжээ.
Лондонгийн олимпийн дараа ихэр хүүхдүүдээ төрүүлж, их спортоос хэсэг хугацаанд хөндийрсөн О.Гүндэгмаа энэ сарын эхээр “Буудагч” клубын нэрэмжит тэмцээнээс алтан медаль хүртэж өөрийн байр сууриа бататгасан. Тэрбээр ирэх есдүгээр сарын 6-20-нд Испанид болох ДАШТ-д өрсөлдөж 2016 оны олимпийн эрхийн төлөө цэц мэргэнээ сорих зорилготой бэлтгэлээ базааж байгаа юм.
0 Сэтгэгдэл
























